Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкт халдварын сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ. Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Менингококкт халдвар нь менингококк бактериас үүдэлтэй бөгөөд тархины бүрхүүл (менингит) болон цусны халдварт (септицеми) хүргэх аюултай, хурдан тархдаг халдвар юм.
Халдварын шинж тэмдэг:
Гэнэт өндөр халуурах
Толгой хүчтэй өвдөх
Дотор муухайрах, бөөлжих
Хүзүү хөших, хөдлөхөд хэцүү болох
Ухаан балартах, таталт өгөх
Арьсан дээр жижиг улаан тууралт гарах
Халдвар дамжих замууд:
Халдвартай хүний ханиах, найтаах үед шүлсний дуслаар
Ойрын харилцааны замаар (амны хөндийн шүлс, үнсэлт гэх мэт)
Менингококкт халдвараас хэрхэн сэргийлэх вэ?
Вакцин хийлгэх:
Менингококкт халдварт зориулсан вакцин нь хамгийн үр дүнтэй хамгаалалт юм. Гараа тогтмол угаах: Халдвар дамжихаас сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга.Олон хүн цуглардаг газраас зайлсхийх: Халдварын эрсдэлтэй нөхцөлд маск зүүх.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна