Нэг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан асуудал нийгэмд шүүмжлэл дагуулсаар байна. Тус хэрэгтэй холбогдуулан ар гэрээсээ ганцаар үлдсэн цэргийн алба хаагч О.Одбаяр өчигдөр мэдээлэл хийсэн.
Харин өнөөдөр Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийж хохирогчдын талаарх мэдээллийг тараасан этгээдийг олж тогтоон хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгээ мэдэгдсэн юм.
Мөн энэ асуудал дээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр,
"Хайртай ээжийгээ, дүү нар аа, хамаатны хүмүүсээ алдсан О.Одбаяр дүүд гүн эмгэнэл илэрхийлье. Эмч хүн, эцэг хүн, Улсын Их Хурлын гишүүний эрхийн хүрээнд гурван хоногийн өмнө болсон Утааны ерөнхий сонсгол ахалж ажилласны хувьд үнэхээр их харамсаж байгаагаа илэрхийлж байна. Хайртай бүх хүмүүсээ, бүтэн бүлээн гэр бүлээ нэгхэн шөнийн дотор алдах шиг харамсалтай, гарз хохирол энэ хорвоод хаана байх билээ. Дахин эмгэнэл илэрхийлье.
Гурван хоногийн өмнө болж өнгөрсөн Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголоор ил болсон “шахмал түлшний стандартын зөрчил”-д маш яаралтай залруулга, сайжруулалтаа хийхийг шаардаж байна.
50.000 айлаа маш яаралтай угаар мэдрэгчтэй болгохыг шаардаж байна. 32 гишүүн бүрдүүлж Ерөнхий хяналтын сонсголын үр дүнг лавшруулж, түр хороо байгуулж, өнгөцхөн илээд өнгөрсөн утааны цаадах асуудлуудад илүү гүн орж ажиллахыг дэмжиж, уриалж байна.
Унтах гэж орондоо ороод сэрдэггүй ийм аймшигтай осол болохоос сэргийлж ард иргэд маань зуух, галлагаа, яндан гэх мэт хувь хүнээс шалтгаалах зүйлст хариуцлагатай сэрэмжтэй байхыг хүсье.
О.Одбаяр дүүгийн гэр бүлийн гишүүдэд тохиолдсон ослыг хуулийн байгуулллага үнэн зөвөөр шалгаж тогтооно гэдэгт итгэж байна" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
45.117.35.32
Энэ харамсалтай явдал утааны асуудалд дүн тавьлаа. Одоо ямар ч сонсгол монсгол хэрэггүй!
Хариулах178.174.229.45
ENGII ARGA BNA. SAIJRUULSAN HOROO TULGAHAA YAG ODOO ZOGZOO UNUUDUR . ZUGEER L BAIGALIIN NUURSEE HEREGLEJ EHLII. NALAIHIIN NUURSIIG MONGOLCHUUD ALI 1900 ONOOS TULEED IRSEN BILEEE. BUZARIIN MUU HURELSUG PIZDAAGAAS BOLOOD 800 GEMGUI HUN UHCHEED BNA
Хариулах139.5.217.116
Ядаж шахмал түлшээ хурдан больж, нийтийн байрнууд ч гэсэн баривал яасын.
Хариулах66.181.177.58
ТИЙМ Ш ДЭЭ. ТЭГЭЭД СЭТГЭЛЭЭ НЭЭСЭН ЧИНЬ БҮР ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ БУРУУТАН БОЛОХОО ШАХАВ. ЯАСАН ХАРГИС ХЭРЦГИЙ ХҮМҮҮС ЭНЭ ХОРВООД БАЙДАГ ЮМ БЭ. НӨГӨӨ ОНИГООНД ГАРДАГ ШИГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ҮХЭЖ НЭР ХҮНДЭНД МУУГААР НӨЛӨӨЛСӨН УЧИР УЧИР БУРУУТАЙ ГЭДЭГ ШИГ ЮМ БОЛОХ НЬ
Хариулах141.155.14.150
Шахмал түлшээ больчих. Утааг зууханд зардаг тэр их мөнгөөр жирийн 5 давхар байшин барьж гэр хорооллоо орон сууцжуулсан бол өнөөдрийн энэ гамшиг багасах байлаа
Хариулах