Ч.Лодойсамбуу: Зургаан хүн угаартсан асуудал бол Засгийн газар огцрох ёстой ганцхан жишээ

Zuv.mn
2025/02/07

Засгийн газрыг огцруулах албан бичиг боловсруулсан талаар УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл хийж байна. 

Ч.Лодойсамбуу "Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд хандан гаргалаа. Одоо гарын үсэг зуруулахад бэлэн боллоо. 

Миний бие болон бусад гишүүдийн хамт дараах үндэслэлээр:

  1. Хүний эрх, эрх чөлөө алдагдсан
  2. Өвлийн морин уралдааныг хориглосон Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж Монгол хүний амьд явах эрхэд халдсан
  3. Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж, боогдуулсан. Амиа алдсан иргэдийг олон нийтийн сүлжээнд зохион байгуулалттай гутаан доромжилж худал мэдээллийг Амь насаа алдсан иргэдийн нэр төрийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилсон. Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг бусдын нэр төрд халдсан зэргээр хязгаарлах байдал даамжирсан
  4. Шүүхээр тодорхой шийдвэр гаргуулах зорилгоор шүүхийн бие даасан байдалд удаа дараа халдаж, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг удаа дараа алдагдуулсан
  5. Эдийн засгийн бодлого алдагдаж, чөлөөт зах зээлийг боомилж байна
  6. Хэт үрэлгэн төсөв нь үнийн өсөлтийг гааруулж, ядуурлыг бууруулах боломжгүй болголоо
  7. Татварын бодлого оновчгүй, улмаар татвар төлдөггүй хэсэг хождог тогтолцоо бий болсон.

Хэдхэн сарын өмнөх сонгуулиар иргэдэд өгсөн амлалтуудаа ухамсарлаж, УИХ-ын гишүүд маань нам харгалзахгүйгээр Монголын ардчилал, Монголын хамгийн үнэт зүйлийн төлөө нэгдэнэ гэж итгэж байна. 

Өчигдрийн гэр бүлээ алдсан цэргийн мэдэгдэл бол Ерөнхий сайдын огцрох шалтгаануудын ердөө ганцхан жишээ. 

Зарим хүмүүс хүний үхлээр улстөржлөө гэж байна. Энд хүний амь нас яригдаж байна. Монгол хүний амь нас Монголын төрд чухал биш юм бол өөр юу чухал гэж. Мэдээллийг нууж хаахын оронд хүн ёсоор эмгэнэл илэрхийлэх хэрэгтэй. 

Жагсаж болохгүй, утсаар ярьж болохгүй, хүнтэй уулзаж болохгүй, тийм л нөхцөл бүрдчихсэн байна. Заавал хаалга үүдийг нь нүдэж, талбай дээр иргэд цагдаатайгаа алалцаж байж гарч ирдэг байх ёсгүй.  Би сэтгүүлч байхдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дарамтад янз, янзаар өртөж байсан" хэмээв. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.46
    2025/02/09

    Энэ нөхөр ерөнхий сайд ажлаа өгвөл төр өөрөө болон гэр бүл нь сүйрэх ухааны юм ярьсан буюу ерөнхий сайдын гэр бүлд заналхийлсэн зүйл ярьсан тул хууль шүүхийн хариуцлага хүлээх ёстой шүү Их хурлын гишүүнээс нь татаж байгаад байцаан шалга ял шийтгэл оногдуулаачээ

    Хариулах
  • 139.5.218.70
    2025/02/09

    Энэ балай нөхөр хэний гар хөл болчихоод засаг огцруулах гээд байгаа юм бол

    Хариулах
  • 139.5.219.123
    2025/02/08

    Улс хөгжих гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг ард түмэний амьдрал сайжирах гээд байгаа ч юм шиг ядуурах гээд байгаа ч юм шиг авилгалтай тэмцэх гээд байгаа ч юс шиг үгүй ч юм шиг бүүр ойлгохгоо ч болилоо тодорхой юм харагдахгүй

    Хариулах
  • 139.5.219.123
    2025/02/07

    ОюунЭрдэнэ минь одоо л төлвөлсөн юм байдаг бол хийх цаг чинь болсон байна удах юм бол улам л дордох гээд бна шүү наад Элбэгдоржийн шоодой чинь босоод байна шүү дур тавихаас нь өмнө л сулалард оруулах хэрэгтэй одоо ард түмэнд биш авилгалчин гаруудад хатуухан хандах яг цаг нь ирсэн шүү оюунэрдэнэ ерөнхий сайдаа данхан толгой биш юмшүү гэдэгээ ард түмэндээ харуулах цаг чинь боллоо

    Хариулах
    • 66.181.188.53
      2025/02/08

      Зөв 2

  • 66.181.161.118
    2025/02/07

    Чи ерөнхий сайд бол хуу чи бол Элбэгдоржийн тавиул нохой чи Өюунэрдэний дайтай сэтгэж авч явж чадахуу чи хаана нь хүрэхгүй чигчий хуруунд нь ч хүрэхгүй нусан таглаа шүү дээ огцоруулаад өөр хэнийг тавиахуу та нар тэрийг нэрэлдээ

    Хариулах