О.Алтангэрэл​: Засгийн газрыг огцруулах асуудал дээр эсрэг байр суурьтай байна

Х.Есү
5 цаг 56 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ч.Лодоймсамбуу Засгийн газрыг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулж буй. Тэгвэл энэ асуудал дээр Хууль зүй дотоод хэргийн сайд О.Алтангэрэл ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

О.Алтангэрэл: "Засгийн газар өөрийн УИХ-аар батлуулсан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх үйл ажиллагаанд эрчимтэй ажиллаж байна. Энэ ажлууд урагштай явж байгааг харж байгаа хүний хувьд мэдээж Засгийн газрыг огцруулах асуудал дээр эсрэг байр суурьтай байгаа. 

Монгол улсын иргэн хүн бол чөлөөтэй шаардлагаа тавьж болно, жагсаж болно. УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хувьд гишүүнийхээ хуулиар хүлээсэн эрхийн дагуу асуудлыг тавьж байгаа. Энэ бол манай ардчилал" гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна