АН: Т.Хасбаатар нь Ардчилсан намын гишүүн биш. Түүний мэдэгдэл хууль бус

Zuv.mn
4 цаг 5 минутын өмнө

АН-ын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар өнөөдөр /2025.02.13/ "Л.Гантөмөрийг Ардчилсан намаас хөөж буйгаа мэдэгдсэн. Улмаар түүнийг МАН-даа орох хэрэгтэй" хэмээн ярьсан юм. 

Үүнтэй холбогдуулан дөнгөж сая АН-аас мэдэгдэл гаргалаа.

 Тус мэдэгдэлд "Сошиал орчинд /2025.02.13/ өөрийгөө "Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо" гэх ТББ-ыг төлөөлж байна хэмээн хэвлэлийн хурал хийж буй иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намын гишүүний бүртгэлд бүртгэлгүй тул Ардчилсан намын ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох боломжгүй юм.

Тэрээр 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт бие даан нэр дэвшсэн гэх мэдээллийг холбогдох газраас бидэнд мэдэгдсэн. Үүнээс хойш иргэн Т.Хасбаатар нь Ардчилсан намд гишүүнээр элсэх хүсэлтээ өнөөдрийг хүртэл ирүүлээгүй болно.

Иймд түүний хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хийсэн дээрх мэдэгдэл нь олон нийтийг төөрөгдөлд оруулсан үндэслэлгүй, хууль бус үйл ажиллагаа болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна