ЦУВРАЛ-3: ОЮУТОЛГОЙН ДАРГА НАР ТЕНДЕРИЙН ХУЛГАЙГААР "50 САЯ АМ.ДОЛЛАР" ХУВААЖ ИДСЭН ГЭМТ ХЭРЭГ

Х.Есү
Өчигдөр 13 цаг 58 минут
“ПРЕМИУМ ГРУПП” ОЛОН ЖИЛ Б.СЭРЖМАА, Г.БАТБААТАР, Д.АМАРТҮВШИН, Б.ДУЛАМСҮРЭН НАРЫГ САНХҮҮГЭЭР ТЭТГЭЖ 10% -Н БОНУСАА ӨГСӨӨР ИРЖЭЭ

Эхэнд, Улаанбаатар хотод ганцхан салбартай стейкний ресторан байсан “Блүфин” “Премиум” групп нар хамтарч “Оюу Толгой” ХХК-ийн хоол, катеринг тендерийг авсан гэх мэдээлэл бий. Мөн түүнчлэн Оюутолгойн хангамжийн менежер Г.Батбаатар, Б.Сэржмаа, Д.Амартүвшин нар нийлж өрсөлдөгчдийн үнийн санал, тендерийн материалуудыг нь “Премиум” группт  өгч тендерийг нь авхуулсан байх магадлалтай. 

Үүнийхээ шанд Д.Амартүвшин, Б.Сэржмаа нар  тохироо ёсоороо хэдэн тэрбумын авлигал авсан гэх.  

Хоёрдугаарт, “Премиум” группийн захирал А.Ганхуяг “Оюу толгой” ХХК-ийн санхүүгийн албаны даргатай хувийн уулзалт хийж “Оюутолгойн” бетон зуурмагийн тендер авах бүх тохироогоо хийж, 10% -н үнийн дүнгээс гэрээ байгуулсан байж болзошгүй юм. 

Ингээд “Премиум конкрит” гэж сураггүй инженерингийн компанийг Б.Сэржмаа менежер Г.Батбаатартайгаа хамт зүтгүүлж 2017 онд Бетон зуурмагийн тендер авч өгсөн аж. Премиум групп олон жил Б.Сэржмаа, Г.Батбаатар, Д.Амартүвшин, Б.Дуламсүрэн нарыг санхүүгээр тэтгэж 10% -н бонусаа өгсөөр иржээ.

Д.АМАРТҮВШИНЫ ХАМГИЙН ДОТНЫ АНД Ч.НЭРГҮЙ ГЭГЧИД БҮХЭЛ БҮТЭН 12 ЖИЛ ЗӨВХӨН ГАН БӨӨРӨНЦӨГ, ТЭЭРМИЙН ХУЯГ ГЭСЭН ХАМГИЙН УНАЦТАЙ ТЕНДЕРИЙГ БҮРЭН ХАРИУЦУУЛСАН

Оюутолгойн худалдан авалтын газрын дарга нар менежрүүд хүний юмаар хүүдэгнэнэ гэгчээр өөрийнхөө ойр дотны хамаарал бүхий олон хүнтэй хамтарч байгууллагаа тоносоор. Тухайлбал, Худалдан авалтын менежерүүд болох Д.Амартүвшин, Б.Сэржмаа, Г.Батбаатар нар нийлээд Д.Амартүвшины хамгийн дотны анд Ч.Нэргүй гэгчид бүхэл бүтэн 12 жил зөвхөн Ган бөөрөнцөг, Тээрмийн хуяг гэсэн хамгийн унацтай тендерийг бүрэн хариуцуулсан.

Учир нь баяжуулахын дарга М.Ганболдтой хамтраад Ч.Нэргүйгээр гардан гүйцэтгүүлж Оюутолгойн бүх ган бөмбөлөг, тээрмийн хуягнуудын худалдан авалт, тендерийг өөрсдийн компаниудаар шахуулж байгаа. Жилд 40.000.000 ам.доллар гэхээр 12 жилийн хугацаанд 500.000.000 ам.долларын ган бөөрөнцөг, хуягны худалдан авалтийг авсан. Үүний 10% -н авилгал гэхээр 50.000.000 ам.долларыг тэд хувааж иджээ.

Одоо тэд “Уужимод” ХХК-ийн захирал Б.Эрдэнэочир,  “Моннис” группын Б.Чулуунзоригт нартай хамтарч  Ханбогд суманд 2 ган бөөрөнцөгийн үйлдвэр барьцсан Оюутолгойд шахаа хийгээд эхэлсэн аж.

Баяжуулахын М.Ганболд нь 2017 онд “Ялгуун лайм” ХХК-ийг байгуулж хангамжийн Б.Сэржмаа, Г.Батбаатар нартай нийлж “Оюутолгой” ХХК-д шохой нийлүүлж эхэлсэн байдаг. Г.Батбаатар тэр үед шохойны тендерийг хариуцаж байгаад “Ялгуун лайм” ХХК-ийн гэрээ батлагдсан даруйд Таванбогдоос цоо шинэ Ланд-200 авч байсан гэгддэг.  

Мөн түүнчлэн “Оюутолгой” ХХК-ийн дээр дурьдагдаж буй албан тушаалтнууд эхэндээ дандаа том тендерүүдийг будлиантуулдаг байсан бол ам одоо жижиг, дунд гэж гололгүй бүгдийг нь хулгайлж байна. Үүний үр дүнд мөрөөрөө яваа ханган нийлүүлэгчдийг хоолноос нь салгаж буй юм.

Эх сурвалж: Асу.мн



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна