Ухаа худагийг шалгах ажлын хэсгийг О.Алтангэрэл ахална

Х.Есү
2025/02/18

Стратегийн ордуудын 34 хувийг баялгийн санд төвлөрүүлэх "Үндэсний баялгийн сангийн тухай" хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын зүгээс байгуулагдсан цагаасаа эхлэн стратегийн орд болон хавсралтад байгаа ордуудын эзэмшигч, ААН-үүдтэй хэлэлцээ хийж эхэлсэн. 

Эндээс хамгийн түрүүнд дурдагдах компани нь Энержи Ресурс ХХК юм. Учир нь тус компани Таван толгойн бүлэг ордын "Ухаа худаг" ордыг эзэмшиж байгаа. Эл ордын 34-51 хувийг төр авах эсэх хэлэлцээр, ордтой холбоотой асуудал хөндөгдсөөр байна. 

Үүнээс гадна "Ухаа худаг"-ийг хувийн хэвшилд олгосон асуудал дээр бодитой дүгнэлт гаргаж ажиллах үүргийг Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлд өгч, ажлын хэсэг байгуулжээ.  

Тодруулбал, Ухаа худагийг шалгах ажлын хэсгийн гишүүдээр Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, ЗГХЭГ-ын, Хууль эрх зүйн газрын дарга Д.Саруул-Эрдэнэ нар ажиллах юм. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.172
    Өчигдөр

    Б.ТУЛГА САЙД АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ ЮМ БИШ ҮҮ 100 САЯЫН ХАНДИВ АВЧИХСАН ХҮН.

    Хариулах