Өнөөдөр /2025.02.18/ сонгуулийн үеэр гадаад компаниас хандив авч сонгуулийн хууль зөрчсөн гэх УИХ-ын гишүүн Э.Болормааг эгүүлэн татахыг шаардаж Улс төрийн намын төлөөлөл, иргэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр иргэн Б.Мөнхсайхан "Үндэсний аудитын газрын дарга Д.Загджав гэдэг хүн ажлаа хийхгүй байна. Доор нь ажиллаж байгаа Я.Самбууням гэдэг орлогч чулуу хөөлгөж байгаа юм шиг хариу өгсөн. Нэгдүгээр сарын 30-нд анхны шаардлагаа өгсөн. 14 хоног хүлээсэн. Өчигдөр шаардлагын хариуг авахаар Я.Самбууням даргатай уулзахад 14 хоногоор хойшлуулсан. Энэ үйлдлээс бид УИХ-ын гишүүн Э.Болормаа гэдэг хүнээс авлига авсан байж болзошгүй гэж хардаж байна. Төрийн байгууллага биднийг ингэж төөрөгдүүлээд байна гэдэг нь энд маш их ашиг сонирхол байгаа нь харагдаж байна. Өнөөдөр ҮАГ-ын удирдлагууд шаардлагын хариуг өгөхгүй бол АТГ-т шалгуулна.
Хууль зөрчсөн нь тодорхой байхад Төрийн аудитын байгууллага шалгахгүй байна. Төрийн өндөр албан тушаалтан хууль зөрччихөөд байхад 10 сая төгрөгөөр торгоно гэдэг бол байж боломгүй. 30 сая төгрөгийг хууль бусаар авчхаад 10 саяар торгуулиад 20 саяыг нь сонгуульдаа ашиглаж болохгүй. Арай дэндүү даварч байна." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.168.34.107
Erh medeliin torguuli gej iim ym bdg bolsoon , chi yaj medhevdee , chamd iim buyn noogdohgui !
Хариулах66.181.180.224
энэ хууль бус хуйвалдаанаар бий болсон уих тарах цаг нь болсон
Хариулах103.71.101.107
хуулиа дээдэлж огцруул
Хариулах66.181.189.167
Авсан нь үнэн байна. Жишиг тогтоож огцруулах шаардлагатай!!! Даанч чадахгүй лдээ Амарбаясгалан өөрөө дагуулаад баруун аймгуудаар явж байгаа биздээ.
Хариулах