Баримт: Шинэ Зуунмод хотын захирагчийн ажлын албанд 422 сая төгрөгрөөр тавилга авна

Zuv.mn
Өчигдөр 09 цаг 10 минут

Шинэ Зуун мод хотыг Богдхан уулын баруун урд, Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрийн 31 мянган га газарт байгуулахаар төлөвлөсөн. 2040 онд бүх л ажил хийгдэж, Засгийн газар яам, агентлагуудынхаа хамтаар нүүж очсон байхаар зураглаад буй.

Учир нь Улаанбаатар хотын хүн ам 2040 онд 2,248,000-д хүрэх тооцоо гарсан тул 440,000 иргэнийг дагуул хот буюу шинэ Зуун мод хотод суурьшуулах төлөвлөгөөтэй байгаа юм. Олон жил ярьсан төсөл ийнхүү хэрэгжиж дэд бүтцийн ажил хийгдэж эхэлсэн ч "Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий" гэгчээр Шинэ Зуун мод хотын захирагчийн ажлын алба гэж байгуулаад, түүгээр зогсохгүй 422 сая төгрөгөөр тавилга авах тендер зарлажээ. 



Тус тендерийг хоёрдугаар сарын 13-нд зарласан. Хоёр багцтай байх бөгөөд 

  • Багц №1:  Шинэ Зуунмод хотын Захирагчийн ажлын албанд шаардлагатай тоног төхөөрөмж   
  • Багц №2:  Шинэ Зуунмод хотын Захирагчийн ажлын албанд шаардлагатай тавилга 

Багц №1: 254 сая төгрөг


Багц №2: 168.5 сая төгрөг




Мэдээж Шинэ Зуунмод хотод бүтээн байгуулалт эхэлсэн. 2022-2024 он хүртэл 160-аад тэрбум төгрөгийн ажил хийгдсэн бөгөөд 2025 онд ч бүтээн байгуулалтын төсвийг суулгасан юм. 422 сая төгрөгөөр Захирагчийн ажлын албанд тавилга авна гэдэг "Хэмнэлтийн хууль" хэрэгжиж байгаа үед үрэлгэн зардал байж болох юм. Учир нь, сандал ширээ, суурин компьютерийн тоо ширхэгээс харахад, дэд бүтэц нь л баригдаж буй хотын Захирагчийн ажлын албанд 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж, цалин хангамж эдлэх нь гэж харагдаж байгаа юм. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.11
    Өчигдөр

    сургууль цэцэрлэгт тавилга аваач дээ тэд нар юун дээр чсуусан яадаг юм вэ ажлл а хийж чадаж байвал

    Хариулах