Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин сэдэвт хэлэлцүүлэг боллоо

Х.Есү
Өчигдөр 13 цаг 05 минут

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханы ажлын алба, УИХ-ын гишүүн, Стандартын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хэсгийн дарга О.Батнайрамдал, Стандарт, хэмжил зүйн газар хамтран “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхтэй холбоотойгоор “Барилгын салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин ” сэдэвт урьдчилсан хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.

May be an image of 3 people and text

Өнөөдрийн хэлэлцүүлгээр Барилгын ерөнхий хуулийн төсөлд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн талаар тусгагдсан байдал, Хотын стандарт, түүний хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, Барилгын салбарын тохирлын үнэлгээний итгэмжлэл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудлын талаар салбарын мэргэжилтнүүд ярилцах бол 14 цагаас “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдвээр мөн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

May be an image of 7 people

Харин маргааш буюу 02 дугаар сарын 20-нд Байгаль, орчны стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин, Хүнсний салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин сэдвийн хүрээнд тус тус хэлэлцүүлэг өрнүүлнэ. Түүнчлэн 02 дугаар сарын 21-нд “СТАНДАРТЫН ХЭРЭГЖИЛТ БА ЭРХ ЗҮЙН ОРЧИН” нэгдсэн хуралдаан Төрийн ордны Их танхимд зохион байгуулагдана.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.92.140
    Өчигдөр

    Худлаа сдакууд жүжиг тавиад шийдсэн юм юу ч байхгүй.

    Хариулах