Өнгөрсөн хугацаанд нийгмийн хамгааллыг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх гээд олон чиглэлээр хамтран ажиллаж, эдийн засгийн хүндрэлийн үед ойрын түнш байж, Засгийн газартай нягт хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлээд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд өргөжүүлэн хөгжүүлэхэд анхааран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн түншлэлийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад үзүүлэх хөгжлийн албан ёсны тусламжийг эргэн сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Цаашид хөгжлийн санхүүжилтийн хүрээнд ЖАЙКА-гийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг эрэлхийлж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, энэ хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр 2014 оноос “Инженер, технологийн дээд боловсрол” буюу 1000 инженер төслийг хэрэгжүүлж эхэлсэн.
Япон, Монголын хамтарсан Коосен технологийн коллежийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхэд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлээд байна. Мэдлэг, ур чадвар бол Монгол Улсын 15 дахь мега төсөл билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.68
Өмхий монголчууд ичихгүй энэ улсаас маш их тусламж гуйх юм.
Хариулах157.15.7.113
1000 инженер төсөл бол урт хугацаанд үр ашгаа өгөх төсөл юм. Энэ төслийн хүрээнд олон залуус Япон улсад зэргийн, зэргийн бус сургалтаар суралцсан. Тэд эх орондоо ирж ажиллаж эхэлж байна. Сурсан мэдсэнээ хэрэгжүүлэхэд орчин, цаг хугацаа орно. Иймд энэ төслийг хамтарсан судалгаа хөгжүүлэлт, хамтарсан компани байгуулах чиглэлд үргэлжлүүлэх хэрэгтэй. Том том төслийн хажуугаар иймэрхүү жижиг төслүүдээ ч явуулж байх хэрэгтэй
Хариулах