"Ухаа худаг"-тай холбоотой асуудлаар MCS группийн хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг тагнуулын байгууллагаас саатуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл Хууль зүйн сайд О.Алтангэрэл хэвлэлд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, " MCS группийн нэр бүхий хүмүүсийг өчигдөр баривчилсан. Монгол улсын төр, хууль хяналтын байгууллагууд хуульд заасны дагуу гүйцэтгэх ажиллагаа буюу тусгай ажиллагаа явуулдаг.
Гэтэл хувийн аж ахуйн нэгж хууль бусаар гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Төрийн нууцыг хууль бусаар олж авсан, дэргэдээ тусгай байгууллагатай байсан гэсэн зүйлүүд яригдаж байгаа. Үүнтэй холбогдуулан албан тушаалтнуудыг шалгаж байна.
Хэвлэлээр явж байгаа мэдээлэлтэй адилхан буюу З.Төрмандах гэдэг хүнийг саатуулан шалгаж байна. Өөр хүмүүсийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна