Н.Учрал: "ЭТТ" ХК-ийн ногдол ашгийг улирал тутам хуваарилах саналыг орууллаа

Х.Есү
Өчигдөр 14 цаг 15 минут

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал танилцууллаа. 

Н.Учрал: Өнөөдрийн хуралдаанаар "ЭТТ" ХК-ийн 1072 хувьцааны ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцлээ. 

Компанийн тухай хуулиар хувьцааны мөнгийг хэзээ олгохыг ТУЗ шийднэ. Засгийн газрын зүгээс хувьцаа эзэмшигчийн хувьд ТУЗ-д ногдол ашгийг улирал тутам хуваарилах саналыг оруулж байна. 

1072 хувьцааны ногдол ашгийн үлдсэн 200 мянган төгрөгийг цагаан сарын өмнө буюу 50 хоногийн дотор ТУЗ хуралдаад эхний 100 мянга, дараагийн улиралд 100 мянган төгрөгийг олгох нь зохимжтой гэж үзсэн. 

Мөн ногдол ашгаа бэлнээр авах уу, хуримтлалын дансандаа хийх үү, хандив өгөх үү гэсэн сонголтыг иргэдэд И-Монголоор дамжуулан өгч байна" гэлээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.107
    21 цагийн өмнө

    ene shunalt tamtaggui bayn bj , bas busdaas 210 say hahuuli avsan bn , iim shunaltuud turd bj boloh uu ?

    Хариулах
  • 66.181.161.165
    22 цагийн өмнө

    Бэлнээр авна

    Хариулах