МCS группийн хуулийн хэлтсийн дарга З.Төрмандахыг Тагнуулын ерөнхий газраас тусгай ажиллагаа явуулан баривчилж, саатуулан шалгаж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тэгвэл бидэнд ирүүлсэн баттай эх сурвалжийн мэдээллээр З.Төрмандахаас гадна тус группт хариуцлагатай алба хашиж байсан дөрвөн хүнийг саатуулан шалгаж эхэлсэн байна. Тэднийг хууль бусаар бусдыг тагнаж чагнах үйл ажиллагаа явуулж байсан зэрэг үндэслэлээр шалгаж байгаа гэнэ.
Эм Си Эс групп төрийн нууцыг хууль бусаар олж авсан уу
Дээрх баривчилгаа Хууль зүйн сайд О.Алтангэрэлийн Тавантолгойн бүлэг ордын нэг Ухаа худагийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгах ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаагаа зарласантай цаг хугацааны хувьд давхцаж байгаа анхаарал татаж байгаа юм.
Мөн өчигдөр /2025.02.19 тэрбээр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсад мөнгөтэй байлаа гээд хувийн аж ахуйн нэгж гүйцэтгэх ажиллагаа явуулж болохгүй. Саатуулагдан шалгагдаж байгаа хүмүүс дунд З.Төрмөндах гэж хүн бий. Эм Си Эс групп төрийн нууцыг хууль бусаар олж авсан. Дэргэдээ тусгай байгууллагатай байж болзошгүй байгаа зэрэг ноцтой зүйлсийг ярьсан.
Харин Эм Си Эс группийн зүгээс хуулийн хүрээнд шалгагдаж байгаа асуудлыг гуйвуулан олон нийтэд түгээхгүй байхыг хүссэн утгатай мэдэгдэл гаргажээ.
Саатуулагдан шалгагдаж байгаа З.Төрмандах гэж хэн бэ
Хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан, төрийн нууцад халдсан гэх үндэслэлээр хууль хяналтынханд баривчлагдан саатуулагдсан З.Төрмандах нь Завхан аймгийн уугуул.
Тэрбээр ЦЕГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн дарга асан, хурандаа цолтой нэгэн юм.
З.Төрмандах нь 2000 онд С.Зориг агсны аллагын хэргийг хариуцаж байжээ. 2011 оноос хойш 15 жилийн хугцаанд Эм Си Эс группийн охин компани болох “М-Армор” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж.
“М-Армор” ХХК нь Эм Си ЭС группийн оффис, үйлдвэр, уурхайн харуул хамгаалалт, орон сууц, үйлчилгээний байгууллагуудын дотоод нэгдсэн камер, дохиоллын сүлжээний хяналт зэргийг 24 цагаар хариуцаж ажилладаг хамгаалалтын байгууллага юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.161.28
СО генерал араас нь явах нь дээ
Хариулах66.181.191.191
Заяахүүг.н Төрмандах Хятад нүний хүүхэд аав нь манжын үлдэгдэл
Хариулах