Ж.Батзандан: Орд болгоны ард нэг сайд, гурван УИХ-ын гишүүн байна

Х.Есү
Өчигдөр 12 цаг 36 минут

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан мэдээлэл хийлээ. Түүний хувьд стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдоод байгаа билээ. 

Ж.Батзандан: "Хөшөөтийн уурхайг хэдэн олигарх гэр бүл аваад 10 жижиг хэсэгт хуваагаад, нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн байна. Энэ бол уул уурхайд нүүрлэсэн луйвар. 

Монголын ард түмний баялгийг аваад жижиглээд, жижиглэнгийн худалдаа болгоод явж байгаа. Би тэр Хөшөөтийн уурхай дээр луйвар хийгээд байгаа нөхдүүдэд хэлье. Удахгүй хөшөөтийн уурхайг УИХ руу оруулж, стратегийн ордод бүртгэж авна. 

Тэр луйврыг зохион байгуулсан хүн нь талийгаач болсон. Би нэрийг нь хэлмээргүй байна. Сайд байсан хүн. Орд болгоны ард нэг сайд, гурван УИХ-ын гишүүн байна. Энэ завхарлаа одоо зогсооно" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.176.252
    Өчигдөр

    ЗӨВ ХҮНЭЭ ТАВЬЖ. . АМЖИЛТ.

    Хариулах