Өнөөдөр Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нарт Хөгжлийн банкны хэргийн тогтоолыг гардуулна

Х.Есү
22 цаг 55 минутын өмнө

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаж, Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 540 хавтаст хэрэг бүхий хэргийг прокурорын эсэргүүцэл болон нэр бүхий 41 шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн хэлэлцэж шийдвэрлэсэн. 

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг нарын хүмүүсийг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай эсэхийг дахин хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн. Мөн УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт холбогдох хэрэгт оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээсэн юм. 

Харин өнөөдөр Улсын дээд шүүхээс Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийн оролцогчдод хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг гардуулна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.92.18
    18 цагийн өмнө

    н алтнхуяг гэж хүний савар ороогүй салбар гж алгаа тэ

    Хариулах