Г.Дамдинням: “Улаан хувьсгалч Дорж" дүрд ордог нөхдөөр улсаа самруулчихгүй байгаасай

С.Гандэлгэр
18 цаг 53 минутын өмнө

Засгийн газрын /БЭТ/ Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан Стратегийн ордуудыг төрд авах асуудлаар хэвлэлийн хурал хийсэн билээ.

Дээрх мэдэгдэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням  "Хөрөнгө оруулагч татах ажлыг сүйтгэх" магадлалтай хэмээн цахим хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Уул уурхайн чиглэлээр Ардчилсан нам хамтарсан засгийн газраас амлалт нэхэж байгаа юм шиг томилгоонууд аваад байх болов.

Ардчилсан намаас салбарын сайд, маргаан судлах комиссын дарга, одоо бүр бүрэн эрхт төлөөлөгч нь томилогдож байх юм. Энд мань эр Канад, Австрали гэх мэтээр жишээ аваад "Нөгөө дүрээрээ" ярьжээ. Ярьсныг нь хараад эрхэм нөхөр маань уул уурхайн салбараа ойлгодог л байгаа даа гэж бодогдов.

Төр засгийн төлөөллүүд маань жил бүрийн ОУ-ын уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулгануудад очиж "Бид алдаагаа ойлгосон. Одоо засаж байна" гэж олон жил хөрөнгө оруулагчдыг аргадаж гүйсээр арай нэг эерүүлж байсан ажлаа мань нөхөр шиг хэтрүүлж "Улаан хувьсгалч Дорж" дүрдээ ордог нөхдөөр самруулчихгүй байгаасай билээ. Үр дүнг нь улсаараа хямарч туулсан түүх бидэнд багагүй байгаа юмсан.

Стратегийн ордуудын лицензийн маргааны тухайд асуудал байгаа бол тэгээд ардчилсан орны хуулийн байгууллага шалгаад болохгүй бол шүүхийн зарчмаараа шийдэгдэх биз. 

Уул уурхайн салбарын мэргэжил эзэмшиж судалж явдаг хүний хувьд ажиглаад л сууж байгаа болно. Элдэв нэр хоч "бүлэг"-т оруулаад нүдээд байв даа"  хэмээн бичжээ.




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.95.113
    7 цагийн өмнө

    Ардчилсан, шударга шүүхтэй байсан бол аль хэдийн л шийдчих байсан байх.

    Хариулах
  • 66.181.160.36
    9 цагийн өмнө

    Дамдин ням гэж бас л хулгайч шүү дэ,?!! Хулгайч хулгайчаа барьдаггүй үлгэр амилж эхэллээ.Ард түмэн баялгаа авах асуудал ярихаар үхэх гэж байгааг нь хар.Ийм хулгайчийг сонгочихдог бид мөн тэнэгээ,

    Хариулах
  • 202.21.109.28
    12 цагийн өмнө

    Зочин:эеэ хичээе:хамтарсан ЗГынхан бие2нийхээ дутууг nuhuh u?!!!!!!...:urgeej ....нтр гху?!!!...жич: тогтоол ус амархан мууддаг....?! !!!!...ОЙЛГ-оо оооооооооо оооооооооо оооооооооо -«Р’ОЙ...?!!!! !...

    Хариулах
  • 66.181.191.136
    14 цагийн өмнө

    Даминням гэж нэг хулгайч одоо юу хуцаад байна аа.хуулийн дагуу ажил хийж байгаа хүнийг юу гэнээ.харин чиний дэргэд бэт чинь шударга шүү.чи бол алиа салбадай байхгүй юу.хэрээ мэдэж хуцаж бай.бэт бол шударга харин чи хулгайч байхгүЙ

    Хариулах
  • 202.126.89.55
    15 цагийн өмнө

    Бүгд хулгайчууд

    Хариулах
  • 103.57.92.11
    16 цагийн өмнө

    ардад хэрэгтэй ажил хийж мөнгө олж байвал улаан хувьсгалч бас хэрэгтэй шүү

    Хариулах
  • 202.9.40.104
    17 цагийн өмнө

    Хөрөнгө оруулалт хөөх нь гэдгээр битгий саад болоо. Хулгайн асуудлаар шударга ажиллах нь хо ыг харин ч татна шүү.

    Хариулах
    • 202.9.40.104
      17 цагийн өмнө

      Зөв

  • 66.181.189.173
    17 цагийн өмнө

    Хөрөнгө оруулалтын ажлыг нам дагасан хулгайч луйварчид сүйтгэж байгаа шүү.

    Хариулах
    • 103.212.117.39
      16 цагийн өмнө

      Чи чадахгүй зандан шиг яричиж чадахгүй дабигуй хулгайч луйварчидаас салвал хөрөнгө оруулалт тариа будаа адил дэлгэрэх болно