Гишүүн асан Б.Баярсайханыг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томилжээ

С.Гандэлгэр
22 цаг 51 минутын өмнө

УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харъяа Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргаар томилогджээ. 

Б.Баярсайхан нь 2024 оны УИХ-ын сонгуульд МАН-аас баруун бүсэд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон юм. 

Түүний хувьд багш, эрх зүйч, сэтгүүлч мэргэжилтэй. Боловсрол соёл шинжлэх ухааны яамны ТНБД, сайдын зөвлөх, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байсан юм. 

Харин түүний даргаар томилогдсон байгууллага болох Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газар нь хүний хөгжил, нийгмийн хамгааллын бодлого, үйл ажиллагааг гэр бүлд суурилж явуулахад чиглэсэн стратеги, арга зүйг хэрэгжүүлдэг байгууллага юм.

 Мөн хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хөгжилд дэмжлэг үзүүлэх зорилго чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна