Н.Учрал: Газар олголттой холбоотой 10 төрлийн шат дамжлага давдаг байдлыг зогсоолоо

Т.Отгонсувд
3 цаг 36 минутын өмнө

Засгийн газрын хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дарга Н.Учрал аливаа зөвшөөрөл олгох хуулиас давсан журмуудыг шат дараатайгаар цуцалж, төрийн байгууллагын хүнд суртлыг арилгаж байгаа талаар мэдээлж буй. Ингэснээр иргэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай авч, цахимаар материалаа бүрдүүлснээр авлигын асуудал багасах аж.

Тэгвэл газрын харилцааг зохицуулсан журмуудыг цуцалжээ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Газрын харилцааг зохицуулсан хууль давсан журмууд цуцлагдлаа.

 Газар олголттой холбоотой 10 төрлийн шат дамжлага давдаг байдлыг зогсоолоо. Газар олгохын тулд 29 төрлийн цаасан материал бүрдүүлдэг байсныг 100 хувь цахим болголоо.

Хэн нэгэн дарга, мэргэжилтний үүд сахиж, танил тал хайдаг байдал багасч төрийн хүнд суртал буурсаар" гэлээ. 


May be an image of floor plan, diary and text

May be an image of floor plan and text



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна