Ж.Оджаргал ямар ч хууль, дүрэм зөрчөөгүй гэв

Zuv.mn
4 цаг 25 минутын өмнө

"М-Си-Эс" группийн үүсгэн байгуулагч Ж.Оджаргал "Ухаа-Худаг"-тай холбоотой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлжээ. 

Тэрбээр "Сүүлийн үед манай компанийг харлуулах гэж бүлэг хүмүүс зохион байгуулалттай харлуулж байна.

Бид нийгмийг талцуулж, бужигнуулахаас хол байя гэж хүлцэнгүй гэх үү харзнаж байна. Тэгэх тусам буруутай ч юм шиг ойлголт өгөөд байх бололтой. Гэхдээ үнэн мөнийг ялгаж салгах хүмүүс байгаа гэдэгт найдаж байна. 

Ухаа-Худаг гэхэд л 15, 16 жилийн өмнө том ажлын хэсэг гарч, дөрвөн сар ажилласан. Стратегийн ордын хуулийн дагуу явагдсан үйл явц шүү дээ. Бид ямар ч хууль, дүрэм зөрчөөгүй. Одоогийн үйл ажиллагаа явуулж буй Эрдэнэс Тавантолгой бол бидний төрдөө өгсөн лиценз буюу нийт ордын 96 хувь нь шүү дээ.

Сонгуульд өгсөн хандивыг ч ярьж байна гэсэн. Жагсаал зохион байгуулдаг, троллын армитай гэсэн. Огт хийгээгүй юмыг хийсэн гэж ярихаар гайхаж байна.

Ухаа-Худагийн толгой компани олон улсын хөрөнгийн бирж дээр байгаа. Манай Эм Си Эс-ийн 60 гаруй хувьд нь дандаа томоохон гадаадын хөрөнгө оруулагчид бий. Олон улсын зах зээл дээр мөнгө босгож байж энэ том бүтээн байгуулалтуудыг хийнэ. Энэ бүгдийг харлуулах гэсэн үйлдэлд итгэх хэрэггүй" хэмээн ярьсан цахим сүлжээнд нийтлэгджээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.11
    31 минутын өмнө

    Кармааний хулгайч энэ хулгайч хоёрт ялгаа байна уу

    Хариулах
  • 202.126.91.11
    28 минутын өмнө

    Маш хөдөлмөрч хулгайч шүү дээ

    Хариулах
  • 66.181.160.61
    1 цагийн өмнө

    Дэмжиж байна.

    Хариулах
  • 176.6.61.118
    2 цагийн өмнө

    Mongoliin baylagiig zarj bayjsan umii buzar

    Хариулах
  • 176.6.61.118
    2 цагийн өмнө

    Zailaaa

    Хариулах
    • 202.126.90.2
      8 минутын өмнө

      тодрхой хувь хэмжээ нь төрд буюу ард түмний мэдэлд байх ёстой