АЛГА болсон ГЭРЭЭНҮҮД Ж.Оджаргалыг "ХУУЛЬ ЗӨРЧСӨН" гэж хэлж байна

Zuv.mn
5 цаг 19 минутын өмнө

ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл “Үйлдвэр, худалдааны сайд асан Х.Наранхүү 2008 онд хууль зөрчиж “Энержи Ресурс”-д Тавантолгой ордоос тусгай зөвшөөрөл олгосон” гэх дүгнэлтийг Засгийн газарт танилцуулсан талаараа уржигдар мэдээлэл хийсэн билээ.

Тэрбээр яг нэр дурдаагүй ч албан тушаалтнуудтай холбоотой өөр олон ноцтой мэдээлэл хэлсэн. Хэвлэлүүд тэдгээр албан тушаалтнууд хэн байж болох талаар нэр цохон бичиж буй.

Тэгвэл сайд мэдэгдэлдээ энэхүү нийтлэлийн эхэнд дурдсан, Үйлдвэр, худалдааны сайд асан Х.Наранхүү 2008 онд хууль зөрчиж “Энержи Ресурс”-д Тавантолгой ордоос тусгай зөвшөөрөл олгосон” гэх гэрээний эх хувь Засгийн газрын архиваас олдохгүй байгаа гэсэн анхаарал татлаа.

Үүний өмнө “Энержи ресурс” хамаарал бүхий компани болох Жей Си Ар,  БНХАУ-ын Шенхуа групп корпораци лимитед ТӨК-тай хийсэн  Ганцмод Гашуунсухайтын боомтыг холбох төмөр зам барих хэлэлцээрийн гэрээ мөн алга болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадад айлчлахдаа мэдэж байсан.

Энэ хоёр гэрээ л “Энержи ресурс” албан тушаалтнуудтай үгсэн ард түмнийг хуурч байсны баталгаа. Ж.Оджаргал өөрөө хууль зөрчөөгүй гэдэг ч хууль бус гэдгийг батлах ёстой гэрээнүүд алга болдог нь ямар учиртай вэ. 

Дээрх хоёрын эхнийх нь “Ухаа худаг”-ийг авахтай холбоотой байсан бол дараагийнх нь Ухаа худаг, “Эрдэнэс Тавантолгойтой хоёулантай нь холбоотой асуудал байсан.

“Энэржи ресурс” улсаас лиценз шилжүүлж авахдаа “Энэхүү Ухаа худаг болбоос Тавантолгойн нийт нөөцийн 2 хувь байгаа юм. Үндэсний компаниуд Тавантолгойн лицензийг хадгалж байгаад 98 хувийг нь төрд өглөө” гэсэн суртал ухуулга явуулж байсан. 

Үнэхээр тийм байсан бол 98 хувийг эзэмшигч Тавантолгой дээр одоогийн “Энержи ресурс”-ын дайны 49 компани ажиллаж, 50 дахин их ашиг орлого олж байх ёстой. 

“Энержи ресурс” хэдхэн жилийн дотор хөл дээрээ боссон учраас “ЭТТ”- ч өдийд аль хэдийнэ хөл дээрээ босчихсон байх ёстой байсан. Гэтэл тэгээгүй, харин ч өр төлдөг компани болж хувирсан билээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.108.89
    28 минутын өмнө

    Шал тэнэг жишиг харьцуулалт юм бичих юм. Ухаа худагаар оролдож байж монголоо шатааваа. Хүн бүр хулгайч. Бүгд л хулгайч. Одооны эрх баригчид цалингаараа амьдраад байна уу? Гадаадын хөрөнгө оруулалтыг үргээж байгаа нь ёстой алдас байх шүү.

    Хариулах
  • 103.57.93.58
    47 минутын өмнө

    монголын ард түмний хөрөнгө тул олсон ашгаас нь оруулсан хөрөнгө орууллатын зардлыг хасаад ядахдаа улс 50 хуувийг нь яагаад эзэмшиж болохгүй гэж дээ гэхдээ хувийн компани шал өөр ашигтай ажилладаг тод жишээ энэ дэ

    Хариулах