Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглохоор болсон талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, спортын таавар, бооцоог зөвшөөрч үүнээс бусад бооцоо таавар, цахим мөрийтэй тоглоомыг бүрэн хориглох хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр шийдвэрлэж байна.
Тоо баримт хүргэхэд манай улсаас нийтдээ 1.7 их наяд төгрөг буюу 500 сая ам.доллар гадаад улс руу шилжсэн байгаа. Энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг 6600 гаруй домайн хаягийг Монгол Улсаас хандах хандалтыг зогсоосон хэдий ч линкүүдийг сольж, VPN ашиглаж үйл ажиллагаа явуулсан хэвээр байна.
Зөрчлийн тухай хуулиар цахим мөрийтэй тоглоом зохион байгуулсан ААН-үүдэд 13.5 сая төгрөгийн торгууль ногдуулсан. Энэ бол одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар бага торгууль ногдуулж байна.
Тэгэхээр бид зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад бахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг, эдгээрийг дэмжиж, сурталчилдаг ААН-үүдийг бүрэн хориглохоор УИХ-д өргөн мэдүүлэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна