Л.Мөнхбаясгалан​: "Энержи ресурс" өөрсдөдөө зориулсан хууль баталж, хулгай хийсэн

Х.Есү
2 цаг 20 минутын өмнө

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан “Энержи ресурс”-тай холбоотоaй асуудлаар мэдээлэл хийлээ. 

Л.Мөнхбаясгалан: "Сэтгүүлчийн хүрээнд сүүлийн 15 жил цуглуулсан баримтуудаа дэлгэе. Үүнд Оюутолгой, Тавантолгой, Энержи ресурс, Ухаа худаг, МАК, Петровис, Эрдэнэтийн 49 хувь гэх мэт газруудын бүх баримтууд бий. 

Монгол Улсын Засгийн газар Энержи ресурсыг ухаа худагийг луйвраар авсан гэдгийг мэдэгдээд, УИХ руу тогтоолын төслийг оруулсан байгаа. Би говийн бүсийн гишүүн. Ухаа худаг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байдаг. Надад ухаа худагтай холбоотой бүх баримтууд хангалттай байсан. Би удаа дараа энэ луйвар хулгайг илчилж байсан. Хэн ч тоогоогүй. Одоо л тоож байна. 

Ухаа худагийг хууль бусаар авсан асуудлаар хянан шалгах дэд хороо байгуулах гарын үсгийг цуглуулна. 

“Энержи ресурс” компани 12 жилийн хугацаанд илүү АМНАТ төлсөн гэдэг үндэслэлээр Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгох гэж шүүхэд өгсөн. "Энержи ресурс" өөрсдөдөө зориулсан хууль баталж, хулгай хийсэн. 

Хулгай хийсэн бол ялаа эдлээд улс ард түмний өмчийг буцаан олгох ёстой" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна