Засгийн газраас Төрийн бүтээмжийн үндэсний хорооны нэр, чиг үүрэгт өөрчлөлт оруулан “Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл” болгон өөрчилж, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр баталжээ.
Өнөөдөр “Төрийн хэмнэлт, бүтээмжийн үндэсний зөвлөл”-ийн анхдугаар хурал боллоо.
Засгийн газрын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр: Төрийн бүтээмж, хэмнэлтийг хэрэгжүүлэхийн тулд Ажлын байрны давхардлыг эргэн харж, хэмнэлтийг төр өөрөөсөө эхэлнэ.
Төрийн албаны бүх салбар яамдууд дээр процессын дахин инженерчлэл, ажлын байрны зураг авалт хийж давхардсан үүрэг чиглэл бүхий ажлын байруудыг харна гэсэн үг.
Мөн Засгийн газраас төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төр-хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор салбар дундын уялдааг хангаж, чиг үүргийн яамдыг мэргэжил, арга зүйгээр дэмжих үйл ажиллагаа явуулж байна.
Түүнчлэн төрийн зарим чиг үүргийн төрийн бус байгууллагыг хувийн хэвшилд шилжүүлэх ажлыг хийх хэрэгтэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.182.153
Зиа байз энэ шаабарыг яаая даа байз балдуушны хэмнэлт дэд сайд дэд дарга нараа хэмнэлтийн хуулиар алга болгосон биз.!!!Одоо хяналт гэх өнгөлөн далдалтын нэр өгөөд дэд дарга нараа томилоод эхэлсэн бгааг юу гэж тайлбарлах вээ. Гүлэг минь.!!!
Хариулах