МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор үнэлж, эсрэг байр суурьтай гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй болох журмын төслийг хэлэлцэж байгаа.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцаас тодрууллаа.
Тэрбээр, "энэ бол гишүүдийн эрхэнд халдаж байгаа асуудал мөн. Үнэлгээний журмыг өнгөрсөн жилээс бүлгийн удирдлагууд танилцуулж байсан. Тэр үед нь ч бас би санал зөрөлдөж байсан. Миний хамгийн том зөрөлдөж байсан санал бол бүлгийн дэмжсэн хуулийн төслийг дэмжсэн тохиодолд +10, дэмжээгүй тохиолдолд -10 оноо тавина гэж хэлж байсан.
Энэ бол өөрөө бүлгийн эрх ашгийг нэгдүгээрт тавь гэсэн агуулга л гэж би бодож байгаа. Энэ асуудлыг би эсэргүүцсэн.
Оноо хасна гэдэг асуудал дээр ч шүүмжлэлтэй хандаж байгаа. Олон нийтийн итгэлийг хүлээгээд, ард түмний төлөө ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийн ажлыг үр дүнг намын бүлэг үнэлж болохгүй. Энэ бол ардчилсан зарчмаасаа ухарч байгаа үйлдэл" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна