С.Зулпхар: Гишүүдийг оноогоор үнэлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж болохгүй

Х.Есү
12 цаг 12 минутын өмнө

МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор үнэлж, эсрэг байр суурьтай гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй болох журмын төслийг хэлэлцэж байгаа. 

Энэ асуудлаар УИХ-ын гишүүн С.Зулпхараас тодрууллаа. 

Тэрбээр, "УИХ-ын гишүүд хуулиар үзэл бодол, санал бодлоо илэрхийлэх халдашгүй эрхтэй. Энэ бол хуулиар тодорхойлсон эрх нь юм. 

Гэхдээ УИХ-ын тухай хуулиар бол манай улсын их хурлын зохион байгуулалтын хэлбэр нь бол намын бүлэг. Намын бүлгээр дамжсан байдлаар улс төрийн шийдвэр гаргахад нэгдмэл байдлаар оролцох өөрийн гэсэн хэм хэмжээтэй. 

Энэ хэм хэмжээний дагуу ажиллах ёстой. Гэхдээ энэ хэм хэмжээ бол үндсэн хууль, улсын их хурлын тухай хууль, хуулиар заагдсан УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах ямар ч боломжгүй" гэлээ. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна