МАН-ын бүлэг гишүүдээ оноогоор үнэлж, эсрэг байр суурьтай гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй болох журмын төслийг хэлэлцэж байгаа.
Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос тодрууллаа.
Тэрбээр, "УИХ-ын гишүүний үг хэлэх эрхийг хаагаагүй. Бүлэг дээр аливаа хэлэлцэж байгаа асуудлыг ярина. Буруу зөрүү байгаа асуудлыг бүлэг дээрээ ярина. Бүлэг дээр ярилцаж байж л улс төрийн шийдвэр гаргана.
Манай Монгол ардын нам хэзээ ч буруу шийдвэр гаргадаггүй. Олонхоороо ярьсан тохиолдолд хэзээ ч буруу шийдвэр гаргаж байгаагүй. Бүх зүйл нь ард түмэн улс орныхоо талд байдаг. Монгол ардын нам бол зохион байгуулалттай нам. Намаас сонгогдох эрхээ авдаг учраас бүлгийн шийдвэрээ дагах ёстой.
Намын удирдлагуудын гаргасан шийдвэр миний саналтай нийлэхгүй байж болно. Түүнийгээ би үндэслэл журмынхаа дагуу эсэргүүцээд, хатуу байр сууриа илэрхийлээд явах эрх нь нээлттэй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна