МАН зөвхөн УИХ дахь бүлэгтээ үйлчлэх “Үнэлгээний журам” боловсруулж, батлуулахыг оролдсон явдал улс төрийн хүрээнд таамаг уралдуулах нөхцөл байдлыг үүсгэж орхилоо.
Үнэлгээний журмыг сийрүүлбэл, “УИХ дахь МАН-ын бүлгийн дэмжсэн хуулийн төслийг Чуулганаар хэлэлцэх үед эсрэг санал өгвөл 10 оноогоор торгоно. Харин дэмжсэн санал өгвөл 10 оноо нэмж өгнө. Бүлгийн гишүүдийг энэ шалгуураар авсан оноогоор эрэмбэлж, цаашид улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх асуудал яригдана” гэжээ.
МАН ийнхүү гишүүдээ “хайрцаглаж”, итгэл үнэмшилд нь халдахаар ороллдож байгаагийн цаана Үндсэн хуульд гар хүрэх санаа байгаа юм болов уу гэж хардаж байна.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгогддог одоогийн зүйл заалтыг болиулж, дахин сонгуульд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх гэж байж болзошгүй юм.
Чухам тиймээс МАН гишүүдээ “Үнэлгээ” гэгчээр “сүрдүүлж”, хэрэгтэй санал хураалт дээрээ 100 хувь санал авахын тулд ийм түүхэнд байхгүй “Үнэлгээ” гэгч зүйлийг гаргаж ирлээ гэж хардаж байна.
Өнөөдөр Монголт Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 400 гаруй хуулиас хамгийн өндөр босготой нь Үндсэн хууль. Үндсэн хуулийг нийт гишүүдийн 2/3-ын саналаар өөрчилдөг. 126 гишүүнтэй парламентын хувьд энэ нь 85 санал бөгөөд МАН дангаараа өөрчлөх боломжгүй.
Гэхдээ Ерөнхийлөгчийн зүйл заалт орж ирвэл дэмжих гишүүд бий. Тэр нь АН дахь Х.Баттулгын ивээлд багтдаг, УИХ-ын гишүүд. Х.Баттулга 2021 онд Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэр дэвших эрхээ хязгаарлуулсан. Дахин нэр лдэвших сонирхол өндөр байгаа. Тиймээс 17 гишүүнд дохио өгч кноп даруулахад л Үндсэн хууль өөрчлөгдөж, У.Хүрэлсүх, Х.Баттулга нар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломж бүрдэнэ гэсэн үг.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
91.171.104.247
Kh.Battulga naadakh khumsuguu, zangitaa yanzuulchikhaad,dugu u khar nudleed orood irvel , 2 garaa utguuch gesen demjin,terees naan 17 -chingeleg spertnii mungu taraag ch demjekhguu ?????
Хариулах59.153.112.105
Сонгууль болгоноор үндсэн хуулиа өөртөө ашигтай болгож өөрчилдөг явдалаа зогсоогоочээ Хүрэлсүхээ. Чиний өөртөө зориулж луйвар хийсэн хууль чинь шүүдээ.
Хариулах84.136.95.132
Hen ch ter Erunhiilugchid Dahin ner devshihiig ni horiguloh heregtei l bn
Хариулах66.181.186.80
Ерөнхийлэгчийг парламентээс сонгоно гэвэл бөөн хуйвалдаан луйврийн уг угшил л болно гэж ойлгогдож байна. Ард түмний сонголтоос илүү байх гэж хэзээ ч үгүй нь мэдээж биз дээ? Та эрхмүүд боливол таарна.
Хариулах66.181.179.253
одоо үндсэн хуулинд анх баталснаасаа хойш ямар өөрчлөлтүүд орсоныг ханаас мэдэж быолох вэ. ямар үндэслэлээр өөрчилж үр дүн нь юу байсан юм бол. хэдэн хувь нь өөрчлөгдөж хэдэн нь үлдсэн бэ Эрэмдэг зэрэмдэг болчихоогүй байгаа. нэг заалт нөгөөтөйгөө логикийн хувд таарч байгаа юу? үндсэн хуулийн цоорхой ямар хэмжээнд байдаг юм бол. ард түмний нийт асуулгаар өөрчлөлтөө оруулахгүй бол энэ ямар тоглоом биш.
Хариулах122.201.31.189
Ээдээ болохгүй шүү. ҮХ гар хүрэх нь 2032 он шувтартал хориотой
Хариулах103.212.116.247
Хүрэлсүхийг зайлуулахыг Монголын нийт хүмүүсийн 90% нь хүсэж байгаа . Таавчигтай эхээр далимдуулж Баттулгад дахин нэр дэвших боломжийг хаасан хүн шүү дээ . Хүрэлсүхийг зайлуулахыг монголчууд хүсэж байна.
Хариулах202.55.188.94
90 бишээ 99.99% нь шүү
202.9.47.57
Ene 2 bie bienee dalduur demjih shaltgaan bii. Yavuulj buu Altai ni harval. Magdlal baina2.Buh ajlaa 27onii erkiin songuuld chigluulj bui nich todorhoi.
Хариулах