Н.Учрал: Бүрэн цахимжуулсан зөвшөөрлийг олгохдоо бичиг цаас шаардаж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Х.Батсайхан
2025/03/26

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна.

ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд Н.Учрал “Төр ил тод байх, өөрт байгаа мэдээллийг иргэдээс нэхэхгүй байх бодлогыг барьж байгаа. Зөвшөөрлийн тухай хуулийг Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хууль гэдэг шинэ концепц руу оруулж байна. Ингэснээр хувь хүн, байгууллага ААН-үүд стандартаа хангасан л бол үйл ажиллагаа явуулж эхлэх боломж бүрдэнэ. Үүний бэлтгэл ажил болгож стандартуудыг шинэчилж байгаа. Стандарт хоцрогдсноос болж ААН-д хүндрэл үүсэж байгаа тул 180 стандартыг цуцалсан. Үлдсэн 780 стандартыг мөрдүүлж байна. Стандарт мөрдсөнөөр иргэдийн аюулгүй байдал хангагдана гэж үзэж байгаа.

Өнөөдрийн байдлаар бид Хур систем дээр мэдээллээ солилцож чадаж байгаа. Энэ чадамж дээрээ үндэслээд 170 төрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан. Энэ цахимжуулсан 170 үйлчилгээг үзүүлэхдээ бичиг цаас шаардаж, иргэдэд хүндрэл үүсгнэж байгаа албан тушаалтнуудыг төрийн бодлого эсэргүүцсэн гэж үзэж, хариуцлагын асуудал ярина. Тэдгээр хүмүүсийг мэдэж байгаа. Нэр устай албан бичгийг өнөөдөр явуулна” гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна