Ардчилсан намын дарга, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр БНХАУ-ын Хайнан мужийн Боао хотноо зохион байгуулагдаж буй Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцож байна.
Тус чуулганы үеэр түүний дэвшүүлсэн гурван санал дэмжигджээ.
Тодруулбал, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшянтай хийсэн албан ёсны уулзалтын үеэр хоёр улсын харилцаа ойлгомжтой, тодорхой байх, харилцан бие биенээ дэмжиж ажиллахаа илэрхийлж, дараах гурван чиглэлээр хамтран ажиллах тодорхой саналуудыг дэвшүүлжээ.
1. Хил холболтыг эрчимжүүлэх, экспортын тогтвортой байдлыг хангах, гурван улсын эдийн засгийн коридорын төслүүдийг эрчимжүүлэх;
2. Эрчим хүч болон бусад аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх;
3. Шинжлэх ухаан, хиймэл оюун ухаан, шинжлэх ухааны паркыг хамтран хөгжүүлэх
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Дин Шюэшян эдгээр саналыг бүрэн дэмжиж, хоёр улсын ард иргэдэд ашиг тустай байх бүхий л санал санаачлагуудад ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хөрш орны хувьд эдийн засгийн давуу талыг ашиглан ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна