"Энержи ресурс"-ийн эзэмшиж буй Ухаа худаг ордыг хуульд нийцүүлэн төрд 34 хувийг нь авах асуудал яригдаж буй.
Тэгвэл MCS компаниас хандив авсан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнээс уг асуудал дээр ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр, "Аж ахуйн нэгж болон иргэд хуулиараа хандив өгөх бүрэн эрхтэй. Хуулийн дагуу байвал авдаг. Хууль бус байвал буцаадаг ийм л хуулийн зохицуулалттай. Би MCS харьяа компаниас сонгуулийн үеэр хууль ёсны дагуу санхүүжилт авсан.
Үндэсний баялгийн сангийн тухай хууль гэж бий. Байгалийн баялгаас олсон орлогыг ард түмэнд хүртээх хэрэгтэй. Үүнийг би 100 хувь дэмжиж байгаа. Ард түмэн баялагтаа эзэн байх ёстой.
Стратегийн ордтой холбоотой асуудал дээр зөвхөн Ухаа худагтай холбоотой асуудлыг хөндөнө гэж ойлгохгүй байгаа. Нарийн сухайт, Цагаан суваргатай холбоотой асуудал ар араасаа хөндөгдөнө гэж бодож байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.148
эрх нь хэрэгжих ёстой.. төр нь энэ нөхцлийг нь хангаж өгөх үүрэгтэй. одоогоор төр нь улсын стратегийн ордыг сайдын тушаалаар хувь хүнд олгож төрийн томчууд эзэмшиж байна
Хариулах122.201.31.128
Энэ Оджаргал яасан баян гар вэ? Батцэцэгт хандив өгсөн өшөө хэнд өгсөнөө хэлээч надад ганц пүүжгий аваад өгчихгүй юм байхдаа намайг машаантай болбол хамар хашааны дэлэн Нараа надтай юу яана гээд байгаашт.Б: Батэрдэнээ чи браво байгалийн баялгаасаа ядуу иргэд бид сар бүр 3 сая төгрөг авьяа Буян Жагаа ах маань энийг боломжтой гэсэн шүү тэр мэдэж байгаа.Ерөн бол Жаакыг ерөнхий сайдаар ажиллуулж иргэд жаахан мөнгөжиж авна байгаа.
Хариулах