М.Нарантуяа-Нара: Цалинтай ээжийн мөнгийг 500 мянган төгрөг болгох ямар ч боломж байхгүй

Т.Отгонсувд
2025/03/28

Цалинтай ээжийн мөнгийг 500 мянган төгрөг болгож нэмэх ёстой хэмээн иргэд, олон нийт байр сууриа илэрхийлж буй. Энэ асуудалтай холбоотой УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудастаа иргэнтэй маргалдаж, ёс бус үг хэлсэн нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. 

Энэ талаар УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагаас тодрууллаа. 

Тэрбээр "Энэ хүмүүс чинь юмаа ойлгоогүй явж байна шүү дээ. 2025 оны төсөв батлагдаад цалинтай ээжийн мөнгө 50.000 төгрөгөөрөө яамныхаа төсөвт суучихсан. Үүнийг өөрчлөх боломжгүй. Одоо битгий хэл дараа жил ч нэмэх ямар ч боломж байхгүй. 

Би хүний эрхийн тухай пост бичсэн чинь нэг хүн "Нэг л их хүний эрх ярисан хүн. Цалинтай ээжийн мөнгийг яриач чи" гэж сэтгэгдэл бичсэн. Тэгэхээр нь миний гэдэн хөдлөөд хариу биччихсэн. Би тэр байтугай тэрний цаадахад ч захиран тушаалгадаг хүн биш. 

Би монголын бүх ээжүүдийг хүүхэд төрүүлээд, алцайж хэвтдэг гэж хэлээгүй. Энэ бол хоёр хүний хоорондын харилцааны л асуудал. Үүнийг улс төржүүлж, попорсон хүмүүс жагсаал хийж байна. Манай намын Г.Хажидмаа жагсаал хийж байгаа юм байна. Амжилт хүсье. 2028 онд чи бид хоёрын байр солигдох болтугай" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.