Б.Чойжилсүрэн: Одоо сонгууль дууссан учраас ард түмнийг хоосон амлалтаар цатгаад баймааргүй байна

Х.Есү
2025/03/28

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс цахилгаан дулааны үнэ болоод цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, "Засгийн газар байгуулагдаад есөн сар орчим үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хооронд ямар ажил хийв гэдгийг ярих нь зүй ёсны хэрэг.

2024 оны 11 дүгээр сарын 15-наас эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь ойртуулахаар зарим арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Мэдээж үнэ тариф буураагүй нэмэгдсэн учраас хэрэглэгчдийн дунд бухимдал байгааг үгүйсгэхгүй. 

Гэхдээ сонгууль дууссан. Ард түмнийг хоосон амлалтаар цатгаад яваад баймааргүй байна. Юу гэж чадах болон юу хийж чадахгүйгээ эрс шулуухан бодит байдлыг хэлэхгүй бол хүлээлт хэтэрхий өндөр, гүйцэтгэл түүнээс бага болоод, эрх баригч нар руу ирж байгаа шүүмжлэл тасрахгүй байна.

Дулааны үнийн нэмэлтийг хойшлуулах шийдвэр гарчихсан байгаа. Гэхдээ энэ салбар маш хүнд байгаа. Ерөнхийдөө энгийнээр хэлбэл 10 төгрөгөөр үйлдвэрлэчхээд 4 төгрөгөөр зарж байна л гэсэн үг" гэлээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.191
    2025/03/28

    МАНын сонгуулийн амлалтууд бүгд худлаа, үлгэр гэдгийг баталчихлаа даа хар п чинь

    Хариулах