Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангаас стратегийн ордуудын 34 хувийг төрд авах ажил хэрхэн явж байгаа талаар тодрууллаа.
Ж.Батзандан: "Миний хувьд стратегийн ач холбогдол бүхий ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох эсвэл АМНАТ-өөр орлуулах боломжийг судлах ажлын хэсгийг ахалж ажиллаж байгаа.
Энэ ажлын хүрээнд холбогдох аж ахуйн нэгжүүд рүү аудитын зөвлөх үйлчилгээний компаниудыг сонгон шалгаруулж, оруулах, санхүүгийн болон хуулийн зөвлөх үйлчилгээний багуудыг сонгон шалгаруулах, геологи эдийн засгийн зөвлөх үйлчилгээний багыг сонгон шалгаруулж оруулах ажлыг зохион байгуулж байна.
-Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төгрөг" нуурын ордын тадаар ярилаа. Энэ ордыг стратегийн ордод оруулж, төр 34 хувиа авах уу?
-Стратегийн ордын жагсаалтыг УИХ-аар баталдаг. Одоогоор батлагдсан 16 орд байна. Мөн стратегийн ордын жагсаалтад орох ёстой гээд 30 гаруй ордын жагсаалт байгаа.
-Үндсэн 16 стратегийн ордтой хийх хэлцэл хэр урагштай явж байгаа вэ?
Энэ 16 орд чинь бүгд хувийн хэвшилд байгаа ордууд шүү дээ. Тухайлбал "Эрдэнэт" үйлдвэрийн үүсмэл ордыг ашиглаж байгаа гурван аж ахуйн нэгж, Нарийнсухайтын бүлэг ордыг ашиглаж байгаа долоон аж ахуйн нэгж, Тавантолгой дээр үйл ажиллагаа явуулж байгаа гурван аж ахуйн нэгж гээд олон газрууд бий.
Төлөвлөгөөний дагуу нэгдүгээрт "Эрдэнэт" үйлдвэрийн дэргэд байгаа гурван үүсмэл ордны асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэсэн үүрэг даалгаврыг аваад ажиллаж байна.
-Ухаа худагтай холбоотой асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Эхлээд хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэд байгаа гурван үүсмэл ордыг ашиглагч компаниуд хэлцэлд орсон байгаа. Талууд харилцан ярилцаж, саналуудаа өгч байгаа. Ухаа худагтай холбоотой асуудал УИХ руу орж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Би засгийн газрын гишүүн биш учраас хэлэлцээрийн үйл явцад оролцохгүй.
-Төрийн мөнгөөр хайгуул хийсэн бол ямар хувь хэмжээ тогтоох асуудал яригдаж байгаа вэ?
-Хуульд бүх зүйл тодорхой байгаа. Улсын төсвөөр хайгуул хийсэн бол төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50 хүртэлх хувиар тогтоож болно. Хувийн төсвөөр хайгуул хийсэн бол 34 хувиар тогтооно. Эсвэл энэ хувь хэмжээг АМНАТ-өөр орлуулж болно. АМНАТ дотроо гурван хувилбартай шүү дээ. Суурь АМНАТ, тусгай АМНАТ, өсөн нэмэгдэх АМНАТ байгаа.
-Аж ахуйн нэгжүүд төрөөс тавьж байгаа саналыг хүлээн зөвшөөрч байна уу?
-"Эрдэнэт" үйлдвэрийн дэргэд байгаа гурван үүсмэл ордоос эхлээд хэлэлцээр үргэлжилж байна. Нарийнсухайтын бүлэг ордод лиценз эзэмшиж байгаа долоон аж ахуйн нэгж рүү хэлэлцээрт орооч ээ гэдэг хүсэлт явуулчихсан байгаа. Хэлэлцээр ил тод нээлттэй хэлбэрээр явагдана.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.186.80
зөв эзэн нь юмаа мэддэг байх ёсто шүү монголын ард түмний хөрөнгийг их л гударлаа одоо болоо биз дээ мэдэхгүйг далимдуулсан шүү
Хариулах