Дифлимпд Монголын 14 тамирчин өрсөлдөнө

Zuv.mn
2 цаг 12 минутын өмнө

Дифлимп буюу сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн дэлхийн XXV наадамд Монгол Улсаа төлөөлж 14 тамирчин өрсөлдөхөөр болжээ. 

Энэ сарын 15-26-ны өдрүүдэд Японд болох тус наадамд 81 орчим орны 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөх юм. Манай 14 тамирчин жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага гэсэн спортын таван төрөлд оролцох аж. 

Дифлимп нь спортын өрсөлдөөнөөс гадна итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх, сонсголгүй иргэдийн хэл соёлыг спортоор дамжуулан олон улсад таниулах хөдөлгөөн юм. Анхны Дифлимп 1924 онд Францын нийслэл Парис хотод Сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын тэмцээн “International Silent Games” нэртэйгээр зохион байгуулагдсанаас хойш энэ жилийг хүртэл 24 удаа зохион байгуулагдсан байна. 

Монголын баг тамирчид Дифлимпээс өмнө нь хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байжээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна