Ж.Баясгалан: 302000 төгрөгөөр амьдрах их хурлын гишүүн нэг ч байхгүй

Х.Есү
1 цаг 39 минутын өмнө

УИХ-ын гишүүн Ж.Баясгалангаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

Тэрбээр, “Ямар ч төсөл хөтөлбөрөөс илүүтэйгээр хүний эрх хамгийн том нь биз дээ. Хүний эрхийг хангаж чадахгүй байгаа нь Үндсэн хуулиа зөрчиж байгаа нэг хэлбэр. Засаг өөрөө давхар дээлтэй болохоор их хурлыг бойкот хийж, энэ асуудлыг хойш тавьж байна.

Энд 302 мянган төгрөгөөр амьдрах их хурлын гишүүн байхгүй шүү дээ. 10 ч хонож чадахгүй шүү дээ. Тийм байж хүн бус чанар гаргаж байна.

Нэг жил барилгын ажил хойшиллоо гээд барилга өвдөхгүй шүү дээ. Зам нэг жил хойшиллоо гээд зам үхэхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд өдөр болгоныхоо өвчнийг дааж тэсэж амьдарч байгаа. Ийм хүмүүсийн мөнгийг ирэх жил дараа жил нэмье гэдэг чинь ер нь үх ээ л гэсэн үг” гэлээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.73
    7 минутын өмнө

    Энэ асуудлаа өмнөх үасгиын үед ярьж хэлж баыхгүй яасын бэ олонд нэг их нэр хүнд олох хргаа хайх юмаа

    Хариулах