Б.Уянга: Хөрөнгө оруулалтын төслийн саналуудын 73 хувь нь Төсвийн хууль зөрчихөөр байна

Х.Есү
2025/11/07

2026 оны Улсын төсвийн талаар УИХ-ын гишүүн Б.Уянга байр сууриа илэрхийлжээ. 

Тэрбээр, "Нийт 1.1 их наяд (2026 оны төсөвт суух нь 364 тэрбум төгрөг) төгрөгний 111 хөрөнгө оруулалтын ажил нэмэгдэх төлөвтэй байна.

 Гэхдээ нэмэгдэж буй хөрөнгө оруулалтын төслийн саналуудын 73 хувь нь буюу 81 нь Төсвийн хууль зөрчихөөр (Төсвийн хуулийн 29.4) харагдаж байгаа тул хасагдах байх. Тэгэхээр бидэнд 300 гаруй тэрбум төгрөг гарч ирнэ. Үүнийг эмч нарын цалинд зарцуулбал 15 хувь нэмж байгаа дээр нэмээд 23 хувиар нэмэх боломж бүрдэнэ" гэжээ. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.133
    2025/11/09

    Энэ төсвөөс хөрөнгө оруулах гээд байгаа төслүүдээ хувийн хэвшлүүдээр хийлгэж болдоггүй юм уу?! Төр хийсэн нэрээр дахиад л төрийн өмчит болчихно, тэгээд л авлига хулгайн үүр болчихно! Ингэж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байхаар төсвийн бүтцээ хараад тогтолцоогоо өөрчил!

    Хариулах