Жил бүрийн 11 сар юугаараа онцлог болохыг та мэдэх үү?
Тийм ээ, энэ бол Таоbao платформ жил бүрийн 11.11-нийг угтан хамгийн том хямдрал, урамшууллаа зарладаг сар. “Taobao 11.11 Global Shopping Festival” буюу 11.11 Олон улсын худалдааны баярын талаар өмнө нь сонсож байгаагүй хүн маш ховор биз ээ. Хэрвээ таны эргэн тойронд энэ баярын тухай сонсоогүй, мэдээгүй хүн байвал яг одоо энэ мэдээг хуваалцаарай.
Таоbao манай улсад албан ёсоор нэвтэрсэнтэй холбоотойгоор Монголын хэрэглэгчид 11.11-ний хамгийн том хямдралаар хүссэн бараагаа хямд үнээр авах боломж бүрдлээ.
Taobao платформ анх 2009 онд санаачилсан энэ өдөр өдгөө дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй, хамгийн олон хэрэглэгч оролцдог цахим худалдааны баяр болон өргөжжээ. Олон улсын хэмжээний борлуулалтаараа “Хар баасан гараг”-ийг хүртэл давсан энэ баяр бол дэлхийн цахим худалдааны хамгийн хүлээлттэй баяр юм.
Энэ том хямдрал ердөө ганцхан өдөр болохгүй. Учир нь, Taobao жилийн хамгийн том хямдралаа хамгийн олон хүнд хүргэхийн тулд 10 сарын 20-ны 20:00 цагаас 11 сарын 14-ний 23:59 цаг хүртэл хямдралаа явуулах нь ээ.
Тaobao Монголд албан ёсоор нэвтэрсэнтэй холбоотойгоор зөвхөн бидэнд зориулсан онцгой урамшуулал зарлажээ. Хувцас, гутал, цахилгаан бараа, гэр ахуйн бараа, автомашины дагалдах хэрэгслүүд гээд хязгааргүй олон бараанаас өөрт таалагдсанаа сонгоод, та дараах урамшууллыг ашиглаарай.
Taobao 11.11 фестиваль бол жилд ганц тохиодог хамгийн ашигтай, хамгийн өргөн сонголттой худалдааны баяр бөгөөд Монголын хэрэглэгчид энэ жил анх удаа хамгийн том хямдрал, хөнгөлөлт, урамшуулалд бүрэн хамрагдах боломжтой болсныг дуулгахад таатай байна.
Хямд үнээр чанартай бараа хайж буй хэн бүхнийг 11.11 баярт оролцож, хүссэн бараагаа амжиж авахыг хүсье.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна