УИХ-ын Хаврын чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.
Жагсаалтыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс өмнөх долоо хоногийн баасан гаригт нь гаргадаг юм. Энэ долоо хоногийн тухайд, иргэдийн дунд хамгийн их хүлээлт үүсгээд буй Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан нь онцлог болж байна.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Хаврын чуулганы өмнө "Хаврын чуулганд
Зөвшөөрөл, мэдэгдлийн хуулийг өргөн мэдүүлнэ. Энэ хууль гарснаар зөвшөөрлийн тоо буурна.
Өөрөөр хэлбэл Зөвшөөрлийн тухай хуулийг Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль болгох алхам хийж
байна" гэж мэдэгдэж байсан юм. Өөрөөр хэлбэл, иргэн ямар нэгэн ажил үйлчилгээ эрхлэхээр болсон тохиолдолд тодорхой стандартуудыг биелүүлсэн л бол үйл ажиллагаагаа шууд эхлүүлж, эхлүүлсэн тухайгаа холбогдох байгууллагад мэдэгддэг болох юм.
ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛУУД
- Инновацийн тухай хуулийн биелэлтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайланг хэлэлцэх
- УИХ-ын 2024 оны 63 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсох
- Хаврын тариалалтын бэлтгэл ажил, “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ы талаарх ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсох
- Махны экспортын асуудлаар ХХААХҮ-ийн сайдын мэдээллийг сонсоно
- Барагшуны нөөц, ашиглалтын талаарх Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын мэдээллийг сонсох
- Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэх, түүнийг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсох
- Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Хувь хүний орлогын албан татварын хэмжээг 1 хувь болгон бууруулах талаар/
- Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татварын хэмжээг нэмэгдүүлснийг хүчингүй болгох талаар/
- Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Э.Батшугар 2024.12.25-нд өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
- Транс-Азийн төмөр замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн, зөвшилцөх, хэлэлцүүлэх/
- Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.03.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
- Өмгөөллийн тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг 2025.03.17-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
66.181.161.244
Хэрвээ ард түмний талд шийдвэр гаргахгүй бол тэмцлээ эхлүүлцгээе.их хурал, засгийн газарт салхи оруулах цаг нь болсон
Хариулах