-Ерөнхий прокурорын томилгоо АТГ-ын томилгоо шиг битгий яваасай-
Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсонтой холбоотойгоор уг албан тушаалын томилгоог энэ долоо хоногт хийх товтой байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор, Монголд цаашид ч жишиг болгохгүйн тулд саяхан болсон АТГ-ын томилгоон дээр харагдсан буруу жишгийг Ерөнхий прокурорын томилгоон дээр давтаж болохгүй гэсэн санааг илэрхийлэхийг хүслээ.
Хуулиараа АТГ-ын даргыг Ерөнхий сайд, Улсын Ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч санал болгож УИХ зургаан жилийн хугацаатай томилдог. Өөрөөр хэлбэл, ард түмний төлөөлөл болсон Парламент нь иргэдээ авлигагүй нийгэмд амьдруулах, эрүүгийн, иргэний хэргээ хуулийн дагуу шударга шалгуулах боломжийг бүрдүүлэхийн тулд уг чиг үүргийг хэрэгжүүлдэг АТГ, УЕПГ-ын удирдлагаар хамгийн сайн, шударга хүнийг томилох, үүрэг даалгавар өгч, ам өчгийг нь авах боломжийг нэг л удаа эдэлдэг гэсэн үг. Хуучин хүн улирах гэж орж ирвэл тайланг нь тавиулаад, алдаа мадгийг нь асууж улайлгаад болохгүй бол буцаадаг, шинэ хүн орж ирвэл сонжиж, шинжиж, хараат бусаар, шударга ажиллах ам өчгийг нь авч байж томилох эрх гагцхүү Парламентад бий.
Гэтэл АТГ-ын дарга З.Дашдавааг улирааж томилохдоо эхлээд намын бүлэг дээр оруулж дэмжүүлэн, саналыг нэгтгэх арга хэрэглэсэн нь Парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжид халдсан үйлдэл болсон гэж үзэж байгаа юм. АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог учраас энэ Парламент ганц тохиох боломжоо алдсан. Тэр тусмаа хүмүүнлэг энэрэнгүй, ардчилсан үзлийг тунхагладаг гуравдагч хүчний намуудын дуу хоолойг бүлэг дээр нь нам дарснаараа тэдэнд итгэж саналаа өгсөн хэдэн зуун мянган иргэдийн сонголтыг үгүйсгэсэн, нарийндаа эрхийг нь булаасан гэсэн үг. Тэдгээр намууд ч гэсэн мөрийн хөтөлбөрөө бодоод "Шууд Парламент руу оруулж ир" гэж хэлж чаддаг байх ёстой.
Хуулиараа эрх баригч намын дарга нь Ерөнхий сайд байдаг. Ерөнхий сайд хүн бүрэн эрхийнхээ хүрээнд хүн санал болгоод намынхаа бүлгээр оруулна гэдэг гишүүдээ хайрцаглах гэсэн санаа. Намын дарга учир бүлгээ базах нь ойлгомжтой, хамтарсан Засаг байгаа учраас бусад намын бүлэг дээр дагуулаад ороход ч дэмжлэг авахад дөхөмтэй байж таарна.
Ингэж дэмжүүлсний дараа явагдах томилгоо урьдчилан төлөвлөсөн жүжиг болж хувирдаг. З.Дашдаваа даргыг муу ажилласан гэж байгаа юм биш, гэхдээ дэмжигдэнэ гэдгээ мэдээд орох, мэдэхгүй орох хоёрын хооронд том зай бий.
Ямартай ч АТГ-ын томилгоон дээр ард түмний эрх ашгийг хамгаалдаг Парламент биш, тодорхой хэсэг бүлэг хүний эрх ашгийг хамгаалдаг намын бүлэг шийдвэр гаргасан.
Парламентыг Энэ маш буруу. Тиймээс Улсын Ерөнхий прокурорын томилгоог ийм жишгээр хийж болохгүй.
Хэрвээ энэ жишгээр Парламентыг хайрцаглахыг оролдвол Миеэгомбын Энхболдын үед их тод сонсогддог байсан “Төрийн дээр нам сандайллаа” гэдэг шүүмжлэлийг бүр чангаар хэлэх шаардлагатай болно. Яагаад гэвэл тэр үед АТГ, Ерөнхий прокурорт нэр дэвшигчийг УИХ-д шууд оруулж ирээд үзэлцэж байгаад томилдог байсан юм. Таалагдахгүй бол буцна, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд өөр хүн олно. Томилгоо ингэж явдаг болохоос намын бүлгүүдийн тохироон дээр явдаггүй. Энэ удаад ч Парламент хараат бусаар хэлэлцээд дэмжихгүй бол Ерөнхийлөгчид өөр хүн олохыг даалгах эрхээ эдлээсэй гэж хүснэ. Зөвшилцөх гэж үүнийг л хэлнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.243.97
Шударга, сайн ажилласан тул улираан томилох нь зөв өө.
Хариулах202.126.88.195
Прокурорын байгууллагыг нэр цэвэр, шударга, шуналгүй хүн л удирдах ёстой, Жаргалсайхан прокурорын хувьд тийм л хүн, өнгөрсөн хугацаанд энэ байгууллагыг голдрилд нь оруулах гэж нилээн хүчин чармайлт гаргаж ажилласан даа, дахин томилж, ажлын үр дүнг нь харах хэрэгтэй, аливаа ажлыг нураах амархан, буцааж байранд нь оруулах амаргүй шүү...
Хариулах103.212.118.96
Шинэ хуучиндаа биш. Шудрага, улс төрждөггүй хуульд захирагдаж ажилладаг хүн байх ёстой. Энэ шалгуурт одоо байгаа ерөнхий прокурор тохирно. Цаашид ажлуулах нь зөв өө
Хариулах66.181.182.78
Битгий худлаа сэтгэгдэл бичээд бай. Энэ Жаргалсайхан гэгч маш тааруухан ажилласан. Тийм байхад юун дахин улираах вэ.
Хариулах66.181.191.30
Солиод нэмэргүй. Тууштай ажиллавал үр дүн гарна. Ерөнхий прокурорыг улираах хэрэгтэй
Хариулах103.168.34.188
ali n ch ajilaa hiij chadaavui ! tom hulgaichuud chuluutei yvj bgaag harahgui bn uu ? ter tusmaa udurt 250 000 usd .r hoolloj tansaglaad bdg tomchuud n jiriin ardaa gishgelj doromnilj bg hereg bish uu ?! Gishuun B .Enhbayr ene ulsad huuli gej yrih hereggui , tom hulgaich nar huuli sanaachilj batluuldag ym gej helsen b uu !
Хариулах103.9.90.100
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нь өнгөрсөн 6 жилийн хугацаанд үр бүтээлтэй, шударга ажилласан тул түүнийг улируулан томилох нь зүйтэй
Хариулах103.9.90.100
Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улируулан томилох нь зүйтэй.
Хариулах103.57.94.194
60 hurchee
Хариулах122.201.31.79
Ерөнхий прокурор Жаргалсайханыг улираан томилох нь зүйтэй, нэр цэвэр, шударга хүн гэж боддог.
Хариулах202.126.91.38
Прокурорт ямар ч намын харьяалал байдаггүй байгаа шүү.чадвартай хүн л толгойлдог байх хэрэгтэй.Ажилласан хугацаандаа Жаргалсайхан прокурор өөрийгөө ямар хүн..ямар мэргэжилтэн болохоо харуулсан гэж бодож байна
Хариулах202.126.91.38
Харин ч байгууллага дотроо байгаа болохгүй бүтэхгүй бүхэнтэй тэмцэж.байгууллагаа цэвэрлэж.х
Хариулах202.126.91.38
Жаргалсайхан прокурорыг улираан сонгох нь зөв байхаа.үүрэг гүйцэтгэсэн 6 жилийн хугацаанд энэ хүний талаар ямар нэгэн сөрөг мэдээлэл лав сонсоогүй.Ажлаа хийж чадаж байгаа болоод л аль ч төрийн үед ажиллаж байгаа шүү дээ
Хариулах103.10.22.162
Ерөнхий прокурорыг улираан томилох нь зүйтэй гэж бодож байна. Шударга ёс тогтоохын төлөө нилээд ажлуудыг хийсэн шударга хүн гэж боддог
Хариулах103.57.95.25
Харин нь ч энэ хүн маш улс төрийн ашиг сонирхолгүй маш олон хэргийг шийдвэрлэсэн гэж боддог. Улираан томилсон нь дээр дээ.
Хариулах139.5.217.201
Жаргалсайхан прокурор прокурорын байгууллагын шударга ёсыг тогтооход маш их зүйл хийж байсан шударга хүнийг улируулан ажилуулах хэрэгтэй илүү хүн гарч ирэхгүй
Хариулах66.181.186.16
Жаргалсайхан прокурорыг маш шударга, ажлаа сайн хийж бгаа гэж боддог тул улираан ажиллуулахыг дэмжиж бна
Хариулах103.111.68.3
Одоогийн ерөнхий прокурорыг өөрчлөөд оронд тавьчих мэргэжлийн найдвартай хүн харагдахгүй байна. Нам дамжсан мэргэжлийн бус ашиг сонирхол ихтэй хүн ороод ирвэл ард түмэн л хохирно.
Хариулах202.70.34.70
Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ажлаа сайн хийж байгаа, улираан ажиллуулах хэрэгтэй. Мэргэжлийн, шударга хүн
Хариулах103.212.116.10
Жаргалсайхан прокурор Улс төрд нөлөө бүхий эрхмүүд болон бүрэн эрхийнхээ хугацаанд хамгийн их УИХ гишүүдийг эргүүлэн татах санал гаргаж оролдлого хийсэн хүн хийж байгаа ажлаа мэддэг хуулийн салбарийн тэргүүнийг юу гэж УИХ-ын гишүүдээр хэлэлцүүлж болох вэ дээ болохгүй! Ж аргалсайха н прокурор шиг ажилдаа мэргэшсэн хүн ховор үргэлжлүүлэн ажлуулах нь зүйтэй
Хариулах103.9.90.100
Хийж бүтээсэн нь хоосон үгээр биш нүдээр харагдах ёстой. Өнөөдөр ерөнхий прокурор энэ хугацаанд ажиллаж байхдаа маш сайн ч ажиллаа, цааш нь ажлыг нь тасалдуулахгүй улираан томилуулж үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй
Хариулах202.126.89.32
Ерөнхий прокурор шударга хүн байна лээ дээ. Адгийн залилагчид байраа алдаад цагдаа нар нь тоохгүй, олон жил зүдэрч ядарсан иргэн намайг хүлээн авч уулзаад, гомдлыг минь хангасан. Одоо залилагчийн хэрэг шүүхэд шилжсэн ч элдэв башир арга хэрэглээд шүүх хурлаа хойшлуулсаар л байна. Гэхдээ би цөхрөхгүй ард нь гарнаа.
Хариулах202.131.250.59
Ерөнхий прокурорыг ажиллуулахыг дэмжиж байна. Өмнөх ажиллаж байсан ерөнхий прокурорууд нь их л болж бүтдэггүй юм хийдэг нөхдүүд байсан. Харин энэ хүн тэднээс өөр, олон жил прокуророор ажиллаж байгаа жинхэнэ мэргэшсэн прокурор
Хариулах103.212.116.10
УИХ, Парламентаас Хуулийн байгууллага хамааралтай байж болохгүй л дээ! Ялангуяа Прокурорын байгууллага хараат бус байх хэрэгтэй, нам улс төрийн харьяат биш тухайн салбартаа ажилладаг, шийдвэр гаргаж чадахуйц хүн томилох хэрэгтэй үүний тод жишээ нь одоогийн Ерөнхий прокурор Жаргалсайхан юм шүү дээ! Улираан томилж хийж байгаа ажлынх нь эцсийг үзэх хэрэгтэй
Хариулах202.131.228.82
Энэ албан тушаалд горилж санаархаж байгаа хүний бичүүлж байгаа үйлдэл байна. Ажлаа шударга ёс зүйтэй хийсэн хүнийг улираан томилох нь зүйтэй дээ.
Хариулах51.195.69.59
Угаасаа атг ын даргын томилгоо хуулиараа ерөнхий сайдын саналаар хэлэлцсэн тул ерөнхий сайд намын дарга гэдгээрээ намаараа хэлэлцүүлсэн биз. Одоо харин ерөнхий прокурор бол ерөнхийлөгчийн саналаар томилогдох тул намын хурал гэж заваарсан юмаар дамжих огт шаардлагагүй шүү
Хариулах51.195.69.59
Намын бүлэг энэ тэрийн хурал гэж заваарах огт хэрэггүй. Шууд хуулийнхаа дагуу их хурал руу саналаа оруулж хэлэлцүүл ерөнхийлөгч өө.
Хариулах59.153.113.202
сунгау ажлуулах нь зүйтэй чадварлаг хүн шүү Жаргалсайхан прокурор
Хариулах202.126.91.214
Яаж ч бодсон хийсэн ажлыг үргэлжлүүлж сунгах нь ард түмэнд ашигтай.
Хариулах51.195.69.59
Энэ бол зөв зүйтэй санаа шүү. Шууд хуулийнхаа дагуу их хуралдаа оруулж хэлэлцүүл
Хариулах202.9.46.51
Ямарч байсан намын гэсэн санаанууд ер арилахгүй лавширч назгайрч хуучин зүйл амьдруулах нөгцөлийг бүрэн хааж энэ бичигдсэн саналууд зүйтэй байнадаа
Хариулах