Маргааш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох саналаа танилцуулна

С.Гандэлгэр
2025/04/08

Улс төрийн хүрээнд хоёр дахь том томилгоо тун удагүй хийгдэх нь. Өнгөрөгч долоо хоногт АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томилсон. Тэгвэл энэ удаад хэдхэн хоногийн өмнө бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Жаргалсайханыг дахин томилох тохироо хийгдсэн бололтой.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЕП Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа маргааш танилцуулах бөгөөд үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл маргааш ээлжит бусаар хуралдах аж. 

Бүлгүүдийн хуралдах цагийг зөрүүлснээс харахад өнгөрөгч долоо хоногт АТГ-ын дарга З.Дашдавааг томилсонтой адил УИХ дахь намын бүлгүүдээр улс төрийн шийдвэр гаргуулан УИХ-аар дэмжүүлэх гэж байгаа бололтой. 

Процессын хувьд Хууль зүйн байнгын хороо тус асуудлыг хэлэлцэж дараа нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар улираан томилох асуудлыг дэмжүүлэх юм. 

Прокурорын тухай хуульд Ерөнхий прокурорын томилгоотой холбоотой заалтууд: 

46.1.Прокурорын байгууллагыг Улсын ерөнхий прокурор тэргүүлнэ. Улсын ерөнхий прокурорыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.
46.2.Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын саналыг үндэслэн түүний орлогчийг Улсын Их Хуралтай зөвшилцөн зургаан жилийн хугацаагаар томилно.
46.3.Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосон хүнийг Улсын Их Хурал дэмжихгүй бол нэг удаа өөр хүний нэрийг дэвшүүлнэ.




Сэтгэгдэл (16)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.91.251
    2025/04/09

    Зөв улираан томилох хэрэгтэй шүү

    Хариулах
  • 103.212.163.216
    2025/04/09

    Прокурор хүн гэдэг энэ Жаргалсайхан гэдэг хүн шиг байх ёстой гэж боддог. Улираан томилох нь зүйтэй

    Хариулах
  • 202.55.188.113
    2025/04/09

    Амжилт хүсье. Улираан томилох нь зөв зүйтэй шүү

    Хариулах
  • 103.9.90.100
    2025/04/09

    Одоо ажиллаж байгаа ерөнхий прокурор Жаргалсайханыг дэмжиж байна. Улираан томилох нь зөв санал нэг байна.

    Хариулах
  • 202.126.90.170
    2025/04/09

    Амжилт хүсье мундаг чадвартай хүн дээ

    Хариулах
  • 122.201.19.4
    2025/04/09

    Зарчимч, зангарагтай, хуулийнхныхаа хүрээнд нэр цэвэр, нэр хүндтэй цөөхөн нөхдийн нэг дээ. Бодвол хийж гүйцээх ажил бишгүй байгаа болоод дахин томилох гэж байгаа болов уу. Энэ ужгирсан ялзарсан нийгмийг өөрчлөхөд хугацаа шшардагдах нь гарцаагүй.

    Хариулах
  • 66.181.176.206
    2025/04/09

    За болж дээ. Өөр сонголт энэ салбарт байхгүй. Дахиад болмж өгч эрүүгийн хуулийн салбар сэргэхийг харчих юмсан.

    Хариулах
  • 202.126.91.46
    2025/04/09

    амжилт хүсэе мундаг хүн дээ хийх ажил үлдсэн дахих хэрэгтэй

    Хариулах
  • 202.126.91.46
    2025/04/09

    дахин томилох нь зүйтэй мундаг чадвартай хүн дээ

    Хариулах
  • 122.201.31.151
    2025/04/09

    Улираан томилох нь зөв л дөө ямар нэгэн ашиг сонирхол байхгүй мэргэжлийн мэргэшсэн хүн нь хийх ёстой ажлаа хийгээд явж бгаа гэж ойлгодог.

    Хариулах
  • 103.212.116.10
    2025/04/09

    Ерөнхий прокурор Жаргалсайхан попорч өөрийгөө магтаж сонин, сайтуудтай хаалтын гэрээ хийлгүй урдах ажлаа л хийдэг хүний эрхийг дээдэлдэг өөрийн гэсэн үзэл бодолтой мундаг удирдагч шиг санагдсан Ерөнхийлөгч улираан томилоно гэдэгт нь итгэлтэй байнаа

    Хариулах
  • 66.181.183.52
    2025/04/09

    Маш зөв хүнээ томилох нь дээ.

    Хариулах
  • 103.212.162.208
    2025/04/08

    Энэ Жаргалсайхан прокурор их шударга, үзэл бодолдоо үнэнч хүн шиг санагддаг шүү дахин томилохыг дэмжиж байна.

    Хариулах
  • 103.212.116.10
    2025/04/08

    Жаргалсайхан прокурор шиг зангарагатай хуульч прокурор Монгол Улсад маш их хэрэгтэй шүү амжилт хүсье

    Хариулах
  • 162.239.132.68
    2025/04/08

    Хүрэлсүх өртөй юм аа… хадгаламж банкны 14-н тэрбумаар казино тоглосон этгээд шт

    Хариулах
  • 103.212.117.166
    2025/04/08

    Ард түмэнд ашиг бна уу

    Хариулах