Үндэсний баялгийн сан тойрсон улс төр өнөөдрөөс дараагийн шатандаа шилжинэ. Учир нь, Засгийн газрын өнгөрсөн лхагва гарагийн хуралдааны дараа Стратегийн орд эзэмшигчидтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Н.Учрал Стратегийн ордод тооцох боломжтой 39 ордын нэг болох Төгрөг нуурын нүүрсний ордыг Х.Баттулга 250 сая ам.доллараар зарсан хэмээж, энэ асуудлаа цэцгцлэхэд нь долоо хоногийн хугацаа өглөө хэмээн мэдэгдсэн юм.
Төгрөг нуурын орд нь Сингапурын хөрөнгийн бирж рүү гарч зарагдсан нь үнэн бөгөөд буцааж авчрах асуудалд долоо хоногийн хугацаа хэтэрхий бага. Өөрөөр хэлбэл асуудлаа цэгцэл гэсэн ч хэрхэн цэгцлэх, ер нь цэгцлэх гэж юуг хэлж байгаа, энэ үгний цаана хэлсэн, хэлүүлсэн хоёр л ойлгох нууц далд утга байсан эсэх гээд нууц зүйл их байгаа. Учир нь хөрөнгийн бирж рүү гарчихсан ордыг буцааж авчрахад долоо хоног хэтэрхий бага хугацаа нь үнэн. Тэгэхээр л цэгцлэх гэдэг үгийг “Цэгцлэх” гэж хаалтад бичих нь зөв мэт сэтгэгдэл төрж байгаа бөгөөд энэ нь уг үгний цаана долоо хоногт багтааж амжуулж болох өөр асуудал байгаа ч байж мэднэ гэсэн үг л дээ. Нэг бол биелүүлэх ямар ч боломжгүй даалгавар өгч боломж олгосон болж харагдахаар шийдсэн ч байж болно.
Ямартай ч түүний өгсөн долоо хоног өнөөдөр дууссан болохоор өнөөдрийн Засгийн газрын хуралдааны дараа Н.Учрал сайдын хийх мэдэгдэл анхаарал татаж байна.
Ухаа худаг, Нарийн сухайтаар эхэлж, Төгрөг нуураар үргэлжилж буй энэ улс төрийн хамгийн сонирхолтой хэсэг нь магадгүй өнөөдрөөс эхэлж байж ч мэдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.176.27
Учрал хүрэлсүхийн даалгавраар ажиллаж байндаа.
Хариулах103.168.34.188
Singapurt yah arga bhgui ter boos LI Bil gegch luivarchinii gart bg hereg bn !
Хариулах