Төгрөг нуурын ордтой асуудал дээр олны анхаарлыг татсан дахин нэг дуулиан дэгдлээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувийн хуульч, өмгөөлөгч Д.Пүрэвбаатар “Төгрөг нуурын орд“-ын лицензийг эзэмшиж байсан CAMEX ХХК-ийн 90 хувийг Х.Баттулга эзэмшдэг байсныг зарлав!.
Тодруулбал тэрбээр,
"Төгрөг нуурын нүүрсний ордын илэрцтэй холбоотой судалгаа эрдэм шинжилгээ ажил хийж түүгээрээ докторын зэрэг хамгаалсан Л.Дүгэржав тухайн үед ХХААЯ-ны газрын дарга байсан Б.Билэгт, Пума хонгор гэж морио уралдуулж нэр цуутай уяач гэгдсэн Ц.Гантөмөр нарын хамт 2006 оны хавар Х.Баттулгатай уулзан Төгрөг нуурын сав газрын өөрийн эзэмшлийн 20 хувь болох 76.2 сая тн нөөц бүхий хэсгээ худалдан авахыг санал болгосон байдаг.
Л.Дүгэржав туйл судлаач бөгөөд тэр үеийн Чингис банканд аяллын зардал гэж авсан зээлийн өрийг дарах 150 сая төгрөгөө төлж чадахгүй хүнд байдалд байж.
Camex ХХК-г Х.Баттулга 90 хувь, МоАХ-ны анхдагч ард хэмээх Батсүх 10 хувь тус тус эзэмшлээ Улсын бүртгэлд 2006 оны 4 сард бүртгүүлсэн ба дээрхи шилжин ирсэн лиценз бүхий компанийг Я.Батсүх хариуцан ажиллаж Х.Баттулга 2007 оны 4 сараас улс төрд орсон гэсэн шалтгаанаар гарч явснаар түүний оролцоо дууссан байдаг" гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.91.36
90% aa zugeer ogchihuugui l blgui.hund 1turug ch zugèer uguhgui l hun de.
Хариулах202.126.89.86
тэгээд оролцоогүй хүнииг юу гэж гүтгээд бнаа зарсан гарын үсэг н Бас тсүх л гэж бсандаа харахад тэр үлдсэн хүмүүс л зарж үрсэн хэрэг юм байна шүү
Хариулах