Шүүхээс Ж.Сүхбаатарыг "Ногоон автобус"-ны хэрэгт гэм буруугүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болголоо.
Тодруулбал, Ж.Сүхбаатар нь Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байхдаа ногоон автобусны худалдан авалттай холбоотой асуудалд холбогдож, улмаар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн байдаг.
Тэгвэл өнөөдөр болсон "ногоон автобусны" гэх тодотголтой хэргийн шүүх хуралдаанаар түүнийг тус хэрэгт гэм буруугүй хэмээн үзэж, хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна