Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахаар болжээ.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг Ерөнхийлөгчийн зүгээс санал болгож буй бөгөөд энэ асуудлын хүрээнд ҮАБЗ-ийг хуралдуулж буй бололтой.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханы бүрэн эрхийн хугацаа дуусаж, шинээр томилох асуудлыг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэнэ. Мөн Ерөнхийлөгч өнөөдөр түүнийг улираан томилуулах саналыг АН, МАН, ХҮН намын бүлгүүдэд танилцуулах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна