Ж.Батзандан: Байшин шатсан асуудал дээр хардлага байна. Гэхдээ яах вэ галын дөл өөдөө шүү дээ

Х.Есү
2025/04/09

Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандангаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.

-ШИНЭ нам АН-д нэгдэж байгаа асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Намайг нам улс төрийн ажилтай холбосон яриа нэлээдгүй их байна. Миний бие 2019 онд С.Эрдэнэ даргын шийдвэрээр Ардчилсан намаас хөөгдсөн. Гэхдээ бүгдээрээ намдаа эргэн ирсэн. 

АН-ын 35 жилийн ойг тохиолдуулан миний байгуулж байсан ШИНЭ нам маань АН-д нэгдэж байна. Би энэ үйл явцыг ардчиллыг бэхжүүлэхийн тулд хийж байгаа үйлдэл гэж харж байна. 

-Та сүүлд миний байшинг шатаачихсан байна гээд олон нийтийн сүлжээгээр мэдээлж байсан шүү дээ. Онцгой байдлын дүгнэлт гарсан уу?

Галын дүгнэлт 14 хоногийн дараа гарна гэсэн. Яах вэ нэг их сүртэй юм болоогүй. Дээвэр нь шатсан байсан. Байшин шатсан нь миний хийж байгаа ажилтай холбоотой гэж бодохгүй байгаа. Гэгээн цагаан өдрөөр Монгол хүн Монгол хүнийхээ орон гэрийг шатаагаад явна гэж юу байх вэ. 

Гэхдээ хардлага бол байна. Байшин шатсанаа галын дөл өөдөө хэмээн бодож бэлгэшээж байгаа. 

-Төгрөг нуурын ордын асуудал дээр танд ямар мэдээлэл байна вэ?

-Төгрөг нуурын орд нэлээдгүй шуугиан тарьж байх шиг байна. УИХ-аар удахгүй 39 ордын хил заагийг тогтоох ажил орно. Үүн дотор Төгрөг нуурын орд бий. 

УИХ-аар хил заагийг нь тогтоогоод шийдвэр гарчихвал БЭТ рүү асуудал шилжих байх. Тэр үед хэлэлцээр хийх үйл ажиллагаа эхлэх байх. 




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.188
    2025/04/10

    Zandan huu ymar nomhruuldag em uugaa ve? iim hhn bgaagui l ymdaa , zuv buruugin densiig oilgohgui l btsorjdee .zailuul!

    Хариулах
  • 202.9.40.53
    2025/04/09

    өөрөө гал тавиулсан байхаа би хардаж байна

    Хариулах
  • 66.181.191.36
    2025/04/09

    Стратегийн ордуудыг нэмэгдүүлнэ л гэх юм. Даахгүй нохой булуу хураана гэдгийг адил болно доо. эхлээд стратегийн гээд байгаа ордуудаа ашиглалтанд оруулах боломж байгаа эсэхээ мэргэжилтнүүдээр сайн судлуул. Одоогийн стратегийн ордын жагсаалтанд байгаа ордуудын ихэнх нүүрсний ордууд байна лээ дээ.

    Хариулах
  • 202.9.47.68
    2025/04/09

    АНЗААРААД БАЙХАД СОШИАЛД ХАМГИЙН ИХ ТРОЛЛ ХЭНИЙХ ГЭДЭГ НЬ ХАРАГДАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ. МӨН МАШ НОЦТАЙ НЭГ ЗҮЙЛ БАЙНА ХОР ШАР ИХТЭЙ ЮМ ЯГ ХОЖИГДАХЬ ГЭХЭЭР ДАНДАА ГАЛ ГАРГАХ ШАТААХ ГЭСЭН 1 ТАКТИК НЬ ХУЛГАЙЧИЙГ БАРИАРАЙ

    Хариулах