УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналыг хэлэлцэж, олонхийн саналаар дэмжлээ. Томилгооны асуудлыг өчигдөр УИХ дахь намын бүлгүүд, Хууль зүйн байнгын хороо хэлэлцэн дэмжээд байсан юм.
Улсын ерөнхий прокурорыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэн УИХ-тай зөвшилцөж зургаан жилийн хугацаагаар томилдог. Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвшүүлэн томилж байсан бол энэ удаад Ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнийг улираан томилох санал гаргасан юм.
Санал хураалтад 97 гишүүн оролцож, 81 нь дэмжсэнээр тэрбээр 83.5 хувийн саналаар дэмжигдэж, дахин зургаан жил Улсын Ерөнхий прокуророор ажиллахаар боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна