Б.Пүрэвдорж: 810 вагонтой “Тавантолгой төмөр зам” ТӨК-д 1000 хүн сарын 4-5 сая төгрөгийн цалинтай ажиллаж байна

Х.Батсайхан
Өчигдөр 11 цаг 35 минут

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Бүтээмжийн менежерүүдийг шахааны хүмүүс гэж муулах байдал ажиглагдаж байна. Тэгвэл энэ хүмүүс ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл өгье гэсэн юм. Энэ ажил анх хэрэгжиж эхлэхэд Э.Тамир гэдэг залуу над дээр орж ирээд "МИАТ ХХК-д бүтээмжийн менежерээр ажиллах санал ирлээ" гэж хэлсэн юм. Би тэгэхэд нь "Тавантолгой төмөр зам" ТӨК дээр очиж ажиллавал яасан юм бэ" гэж зөвлөөд тэнд очиж ажилласан. 

ТӨК-иудад хулгай нүүрлэсэн байна. 810 вагонтой “Тавантолгой төмөр зам” ТӨК-д 1000 хүн сарын 4-5 сая төгрөгийн цалинтай ажиллаж, авто тээврээс өндөр үнээр тээвэрлэж ард түмэнд очих ёстой мөнгийг замаас нь хулгайлж байна. Төмөр замын тээвэр авто замаас хямд байх ёстой байтал "Тавантолгой төмөр зам" ТӨК илүү өндөр үнээр тээвэрлэж байгаа нь улстөрчид тус компанийг сонгуульд нь ажилласман хүмүүсийн шахааны газар болгосонтой холбоотой. Тэгж өндөр үнээр тээвэрлэхгүй бол тэнд ажиллаж байгаа хүмүүсийг тэжээж чадахгүйд хүрнэ. "Эрдэнэс Тавантолгой" компани тээвэрт хэтэрхий өндөр хөлс төлснөөрөө ашигтай ажиллах, ард түмэнд илүү өндөр ноогдол ашиг өгөх боломжоо алдаж байна. Тиймээс холбогдох шалгалтуудыг оруулж, илүү оновчтой бүтцээр ажиллуулах ажлыг зохион байгуулж байна. Яг ийм асуудлыг хөндөөд эхлэхээр Бүтээмжийн менежер гэж сул цалин авдаг хүмүүс мэтээр мушгин гуйвуулсан мэдээллийг цацаж байна. Гэтэл үнэн хэрэг дээрээ бүтээмжийн менежер нэг хүний цалин аваад үр ашиггүй 900 хүнийг цомхотгох боломж бүрдүүлж байна" гэж ярилаа.   



Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.188
    23 цагийн өмнө

    er n mongoliin TZ gej anhanaasaa l shulj amidrah zoriulalttai , Jenkogiin garuud darga bolj mungunii heregt oronguut gadaadad zugtaad udiig hursen ym bish uu ? daraa n Badamjunai D.Ganbat nar mungu segserch heseg tsavchaa hiisen , odoo ene TUK .d sul tsalintanguudaas uur yu bn ve ? zamiinuuded neg tavtsag bdg biluu ? UBTZ.tai baritsaj sul tsalin shaah hereg bhgui , tatan buulgah heregtei , unuudur UBTZ n suudaluud ch edniig duuraij unee tengert tultal nemsen bnlee , ingej salbar burt shulaanii ajil yvuulah hereg bhgui shuu !

    Хариулах
  • 66.181.160.29
    Өчигдөр

    ТӨҮГ гэж байх ёсгүй. Бүгд зах зээлийнхээ журмаар явах учиртай

    Хариулах
  • 103.212.118.160
    Өчигдөр

    ТТТүлш гэж бас ятэтгвэрт гарсан хэдэн цагдаагийн сул цалинждаг газар бнаа бна

    Хариулах
  • 202.126.89.122
    Өчигдөр

    ТТТЗ , МТЗ гээд адилхан хүний шахааны газруудыг нийлүүлээд цэгцлэх болсоон

    Хариулах
  • 202.9.40.122
    Өчигдөр

    Бас л бодох асуудал гараад ирлээ шалгалт оруулж зөв гольдролд ньоруулж хариуцлага тооцож ажиллаарай Пүрэвдорж гишүүнээ амжилт

    Хариулах
  • 59.153.113.168
    Өчигдөр

    Зөв дэмжиж байна.МАН-ын сонгуульд ажилласан шахааны хүмүүс төрийн нэрээр иргэдэд очих мөнгийг томилгоо нэрээр хулгайлж байна.

    Хариулах
  • 113.52.105.188
    Өчигдөр

    Үнэхээр үнэн бол Пүрэвдорж энийг өөрчилвөл бусад нь дагаад өөрчлөгдөж шахааны намчид зайлна.Пүрэвдоржид Хөдөлмөрийн баатар цол өгнө.Хэмнэсэн мөнгөөс 500 сая өгнө.

    Хариулах
  • 66.181.187.251
    Өчигдөр

    Энэ бол бодит үнэн бөгөөд дөнгөж нэг хэсэг хулгай луйвар л харагдаж бн даа.

    Хариулах
    • 122.201.31.15
      Өчигдөр

      МАН-ын хулгайчуудыг дангаараа олуулаа хуралдаж байхад нь дэлбэлчих гүйцээ.