Бүтээмжийн менежер Э.Тамир: “Тавантолгой төмөр зам” ТӨК муурны цээживч, муурны хоол худалдаж авсан байна

Х.Батсайхан
Өчигдөр 12 цаг 18 минут

Тавантолгой төмөр зам” ТӨК-ийн бүтээмжийн менежер Э.Тамир “Бүтээмжийн менежер гэдэг албан тушаалыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бий болгоход ТӨК-ийн удирдлагууд, хамаарал бүхий улстөрчид нь юу ч хэлээгүй байдаг. Гэтэл яг ажил хийгээд, асуудлыг нь дэлгээд эхлэхэд эрх ашиг нь хөндөгдөөд “Хяналтын меэежерүүд орон тоо бөглөж байна” гэдэг мэдээлэл цацаж эхэлсэн. Маш олон хэрэггүй орон тоо бий болгож, олон хүнийг ажилд авчихсан хэр нь ганц хүний асуудлыг ярьж байгаа байхгүй юу.

Би нэгдүгээр сард томилогдсон. Гэтэл холбогдох баримтыг ерөөсөө гаргаж өгөөгүй. Тийм учраас бүх төрлийн шалгалтыг оруулж байгаа. Хяналт үнэлгээний үндэсний хорооноос шалгалт оруулсан, дүн нь арай гараагүй байна. Энэ шалгалтыг оруулахад сарын хугацаа ордог.

Өнгөрсөн долоо хоногт Татварын албанаас шалгалт орсон. Дараа нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас бас шалгалт орох юм. Энэ шалгалтууд нь тодорхой цаг хугааа шаарддаг учраас бүрэн дүн нь гарч ирээгүй байна. Ер нь бол маш олон хүний ажил үүрэг давхардсан байдаг.

Худалдан авах ажиллагаа нь хоёр газар дээр байдаг. Нэг нь санхүү дээр, нөгөө нь захиргаан дээр байдаг. Хүмүүс бараа нийлүүлчихээд мөнгийг нь авч чаддаггүй.  

Анх энэ компани дээр очиж байхад Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Л.Гантөмөр, Т.Доржханд шадар сайдууд болохгүй бүтэхгүй юмыг нь гаргаж ирээрэй гэж байсан. Н.Учрал сайд “Чадваргүй хүмүүсийг ороолдохоор өөрсдийг нь томилсон эрх мэдэлтнүүд дээрээ очдог шүү” гэж хэлж байсан. Яг тэр болж байна. Асуудлыг нь гаргаад тавихад энд “Хяналтын менежер болохгүй байна” гэж байгаа юм. Гэтэл хяналтын менежерүүд компаниуд дээрээ очоод юу хийсэн бэ гэвэл орон тоо чинь их байна, цомхотгооч ээ гэдэг санал тавьсан байхгүй юу. Би нэг л жишээ хэлье. Муурны хоол, муурны цээживч, чипс, шартуулдаггүй кондишн худалдаж авсан байдаг шүү дээ. Захын нэг санхүүгийн баримтыг аваад үзэхэд тийм байгаа юм. Одоо хийж байгаа шалгалтаар бүр ч олон юм ил болох байх” гэж ярилаа.  



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.188
    23 цагийн өмнө

    tiim olon muur tejeedeg kompani uu ? esvel ajilchiddaa hool bolgoj avdag ym uu ? tseejivch gej yu ym be ?

    Хариулах