Даваа гараг бүрийн 10:00 цагт УИХ дахь намын бүлгүүд хуралддаг билээ. Тов ёсоор өнөөдөр /2025.04.14/ УИХ дахь АН болон МАН-ын бүлэг 10.00 цагт хуралдах учиртай. Тэгвэл МАН-ын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралдана гэж товлосон ч Хангайн бүсийн чуулгантай холбоотойгоор хуралдахааргүй болжээ.
Харин АН-ын бүлэг:
- 2025 оны хавар, намрын чуулганаар төвлөрч ажиллах гол сэдэв, хууль тогтоомжийн төслийн талаар танилцуулга
-Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын дэд хороо байгуулах тухай хуулийн төслийн санаачилга
-Төрийн албаны чиг үүргийг давхардуулсан асуудлаар судалгаа танилцуулах
-УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна